Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /1992-2003/

73 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ДҮГНЭЛТ 1993.05.31 № 03 Улаанбаатар хот Төрийн ордон, “А”танхим Монгол Улсын Ерөнхийлөгчийн 1993 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 52 дугаар зарлиг, мөн зарлигт өөрчлөлт оруулах тухай 5 дугаар сарын 1-ний 73 дугаар зарлигийн заалт Үндсэн хуулийн заалттай харшилж байгаа эсэхийг хянан хэлэлцсэн тухай Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн хуралдааныг Цэцийн дарга Г.Совд даргалж, гишүүн Г.Нямдоо, Н.Жанцан, Б.Дангаасүрэн, Ж.Чойжанцан нарын бүрэлдэхүүнтэйгээр, Цэцийн хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цэндээхүүг оролцуулан хийв. Цэцийн хуралдаанд маргагч талуудыг төлөөлж Нийслэл Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны иргэн Ж.Доржсүрэн, С.Бадамдорж, Ерөнхийлөгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Б.Түмэн, зөвлөх Б.Цэрэндорж, Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Засгийн газрын Тамгын газрын орлогч дарга Л.Лингов нар оролцов. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 1993 оны 3 дугаар сарын 27-ны 52 дугаар зарлиг, мөн зарлигт өөрчлөлт оруулах тухай 5 дугаар сарын 1-ний өдрийн 73 дугаар зарлигийн заалт Үндсэн хуулийн заалтад харшилж байгааг хянуулахаар иргэн Ж.Доржсүрэн, С.Балдандорж нараас Үндсэн хуулийн цэцэд хандаж гаргасан хүсэлттэй маргааныг Цэцийн хуралдаанаар хянан хэлэлцэв. Нийслэл Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны иргэн Ж.Доржсүрэн, С.Бадамдорж нараас Дэлхийн Монголчуудын “Их чуулган” зохион байгуулах тухай гарсан Монгол

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5