39 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ДҮГНЭЛТ 1993.02.12 № 01 Улаанбаатар хот Монгол Улсын Татварын ерөнхий хууль, Хүн амын орлогын албан татварын хуулийн зарим зүйлийн заалт Үндсэн хуулийн заалтад харшилж байгааг хянан хэлэлцэх тухай Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн хуралдааныг Цэцийн дарга Г.Совд даргалж, гишүүн Г.Нямдоо, Ж.Бямбаа, Б.Дангаасүрэн, Д.Чилхаажав нарын бүрэлдэхүүнтэйгээр, Цэцийн хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Цэндээхүүг оролцуулан хийв. Цэцийн хуралдаанд маргагч талуудыг төлөөлж Монгол Улсын Ерөнхийлөгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Б.Түмэн, зөвлөх Б.Цэрэндорж, шадар туслах П.Цагаан, Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Д.Дэмбэрэл, С.Нямзагд нар оролцов. Монгол Улсын Татварын ерөнхий хууль, Хүн амын орлогын албан татварын хуулийн зарим зүйлийн заалт Үндсэн хуулийн заалтад харшилж байгааг хянуулахаар Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Үндсэн хуулийн цэцэд хандаж гаргасан хүсэлттэй маргааныг Цэцийн хуралдаанаар хянан хэлэлцэв. Монгол Улсын Ерөнхийлөгч хүсэлтдээ: “Монгол Улсын Үндсэн хуулийн 20 дугаар зүйлд “…хууль тогтоох эрх мэдлийг гагцхүү Улсын Их Хуралд хадгална”, мөн 17 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3 дахь заалтад манай улсын иргэд “хуулиар ногдуулсан албан татвар төлөх” үүрэгтэй гэж заасан билээ. Эдгээр заалт нь нэг талаар Монгол Улсын төрийн тогтолцоо, иргэдийн үүргийг тодорхойлсон заавал биелэгдэх шинжтэй хэм хэмжээ, нөгөө талаар манай иргэд хуулиар ногдуулаагүй элдэв алба гувчуур төлөхгүй байх эрхийн нэг чухал баталгаа юм. Гэтэл Татварын ерөнхий хуулийн 4
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5