Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /1992-2003/

183 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ТОГТООЛ 1995.09.07 № 02 Улаанбаатар хот Улсын Их Хурлын тухай хуулийн зарим заалт, Улсын Их Хурлын 88 дугаар тогтоолын заалт Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн гэсэн маргааныг эцэслэн шийдвэрлэсэн тухай Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн бүх гишүүдийн хуралдааныг Цэцийн дарга Г.Совд даргалж, гишүүн Г.Нямдоо, Л.Баасан /илтгэгч/, Ц.Цолмон, Н.Жанцан, Ж.Бямбаа, С.Жанцан, Д.Чилхаажав, Ч.Энхбаатар нарын бүрэлдэхүүнтэй, Цэцийн хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Цэндээхүүг оролцуулан хийв. Цэцийн хуралдаанаар: “1. Улсын Их Хурлын тухай хуулийн 20 дугаар зүйлийн “…Улсын Их Хурлын гишүүний тавьсан асуулт, асуулгын талаар гарсан маргааныг Улсын Их Хурал эцэслэн шийдвэрлэнэ” гэсэн заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн 52 дугаар зүйлийн 1, мөн хуулийн 64 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн заалтыг зөрчсөн; 2. Мөн хуулийн 20 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн Улсын Их Хурлын гишүүн бүрэн эрхийнхээ хугацаанд Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулиар тогтоосон үүрэгт нь үл хамаарах цалинтай ажил, албан тушаал хавсарч болохгүй гэсэн заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн 29 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн заалтыг зөрчсөн; 3. Улсын Их Хурлын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн1, 2, 3 дах заалтууд нь Монгол Улсын Үндсэн хуулийн 35 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн заалтыг зөрчсөн; 4. Улсын Их Хурлын тухай хуулийн 452 дугаар зүйлийн Улсын Их Хурлаар Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хэлэлцэхтэй холбоотой

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5