Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /1992-2003/

28 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл 2 сумыг нэгтгээд, 2 сумыг салгаад зарлиг хүчингүй болж байсан. Яагаад гэвэл газар дээр нь хөдөлмөрчдөөс санал аваагүй. 240 ч билүү, 270 ч билүү өргөдөл ирсэн юм. Тэгэхээр Засгийн газрын орон нутгийн хэлтэс орон нутгийн хөдөлмөрчдийн санал авч уу, үгүй юу гэдгийг заавал шалгаж үзсэн байх хэрэгтэй” гэжээ. Улсын Их Хурлын 8 дугаар сарын 18-ны хуралдаан гишүүдийн энэ мэт саналын эцэст энэ тогтоолыг дахин боловсруулж, хөдөлмөрчдийн санал авч оруулж ирэхээр Засгийн газарт буцаая гэдэг саналаар санал хурааж 51.8 хувийн саналаар асуудлыг буцаахаар шийджээ. Гэвч Улсын Их Хурлын ээлжит бус чуулганы 8 дугаар сарын 20-21-ний хуралдаанд тогтоолын төслийг үргэлжлүүлэн хэлэлцсэн байна. Энэ хуралдаанд гишүүдийн хэлсэн үгийг судалж үзэхэд: Гишүүн Ц.Нямдорж: “Асуудлын ингэж шийдэж болохгүй. Засгийн газар, Их Хурал бэлэн биш байна. Сайтар судлаад намрын чуулганд оруулах нь зүйтэй гэж бодож байна” гэжээ. Улсын Их Хурлын гишүүн Ж.Гомбожав хэлэхдээ: “…тогтоолын төслийн нэгдүгээрхийг хасаж, нутаг дэвсгэрийн засаг захиргаанд Цагааннуур, Зүүнбаян, Замын-Үүд, Хатгал, Бугант, Түнхэл, Ханх хороодыг нэгтгэн харъяалуулсан нь амьдралаас тасархай, ард түмний сэтгэлд үл нийцсэн шийдвэр Улсын Их Хурлаас гаргахад хүрэв. Цаашид Улсын Их Хурлын ажлыг хүндрүүлнэ гэдгийг цохон тэмдэглэе” гэжээ. Улсын Их Хурлын гишүүн Ц.Шаравдорж хэлэхдээ: “Төмөрбаатар гуай туйлын хариуцлагагүй бэлтгэж оруулж ирсэн байна. Үндсэн хуулийн заалтыг бид оруулж ирж байгаа гэж хэлж байна. Гэтэл Үндсэн хуулийнхаа заалтыг зөрчиж байна. Үндсэн хуульд иргэдийн саналыг авсан байх ёстой тодорхой заалт бий. Гэтэл Төмөрбаатар гуайн ярьснаар бол тэдний саналыг бараг бүгдээс нь аваагүй юм шиг… Тэгэхээр энэ дээр түүхий ханджээ. …Хот хороон дээр иргэдийнх нь саналыг нэг бүрчлэн авч Улсын Их Хуралд танилцуулж энэ асуудлыг шийдэх нь зүйтэй гэсэн саналтай байна” гэжээ. Улсын Их Хурлын гишүүн Н.Ганбямба хэлэхдээ: “…энэ аймгийн бичгийг үндэслэж асуудлыг шийдэхэд их осолтой юм байна. Бичиг дотор юу гэж байна вэ? гэхээр бид ард иргэдийн саналыг аваагүй. Хэрвээ энэ асуудлыг эцэслэн шийдэхэд хүрэх юм бол ард иргэдийн саналыг авч байж шийднэ шүү гээд бичиг ирүүлжээ. Тэгэхээр ийм бичиг үндэслэж асуудал оруулж байгаа Засгийн газар, энийг шийдэж

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5