Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /1992-2003/

41 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл нь Улсын Их Хурал Үндсэн хуулийн 25 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан өөрийн онцгой бүрэн эрхэд хадгалж шийдвэрлэх асуудлыг шилжүүлсэн төдийгүй энэ нь хуульд өөрчлөлт оруулж байгаа асуудал учраас Улсын Их Хурлын бүрэн эрхэд шууд хамаарагдах ёстой. Засгийн газар нь хууль тогтоох биш, харин Улсын Их Хурлын баталсан хуулийн биелэлтийг зохион байгуулж хангах үүрэгтэй. Хүн амын орлогын албан татварын хуулийн 7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн тухайд албан татвар ногдох жилийн орлогын хэмжээг Засгийн газар өөрчилснөөр албан татварын хувь хэмжээ өөрчлөгдөх учир энэ нь хуулиар зохицуулагдах ёстой. Улсын Их Хурал хууль тогтоох, өөрчлөх, хүчингүй болгох онцгой эрх мэдлийн асуудлыг гүйцэтгэх байгууллагад шилжүүлж болохгүй. Түүнчлэн Монгол Улсын хууль тогтоомж гэдэг ойлголтод Засгийн газрын шийдвэр ордоггүй юм. Иймд Үндсэн хуулийн цэц Ерөнхийлөгчийн хүсэлтийг хүлээн авч зохих шийдвэр гаргаж өгнө гэдэгт найдаж байна. Үүнээс гадна Татварын багц хуульд Үндсэн хуульд харшлах хэд хэдэн заалт байгааг Цэц анхааралдаа авахыг хүсье. Тухайлбал: хууль тогтоох техник зөрчигдсөн буюу Татварын хууль гэж нэрлэсэн мөртлөө “албан татвар, төлбөр, хураамж” гэж нэрлээд цаашид “татвар гэнэ” гэж тодотгосон, Татварын ерөнхий хуулийн 13 дугаар зүйлд ерөнхий хариуцлага заасан нь тохирохгүй байгаа, мөн хуулийн 17 дугаар зүйлд байгальтай харьцсаны хураамж төлөх гэсэн нь ойлгомжгүй, түүнчлэн 28 дугаар зүйлд “татварын байцаагч бие хамгаалах тусгай хэрэгсэл хэрэглэх, түүнийг хэрэглэх журмыг Улсын Ерөнхий прокурорын зөвшөөрснөөр Цагдаагийн ерөнхий газар, Татварын ерөнхий газар тогтооно” гэснийг хянаж үзнэ үү” гэв. Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчдийг төлөөлж Улсын Их Хурлын гишүүн Д.Дэмбэрэл Цэцийн хуралдаанд мэдүүлэхдээ: “Татварын тоо цөөн байхад түүний хувь хэмээг парламентаас тогтоож болдог. Харин зах зээлийн нөхцөлд татварын тоо олширч түүний заримынх нь хувь хэмээг Засгийн газар тогтоох нь дэлхийн эдийн засгийн түгээмэл хандлага болж байна. Зарим хураамж, төлбөрийн хувь хэмжээг тогтоох эрхийг Засгийн газарт өгсөн нь олон улсын хандлага, жишгийг харгалзсан, гүйцэтгэх засаглал өргөн эрх мэдэлтэй ажилладаг бөгөөд үйл ажиллагаа нь илүү шуурхай байдагт оршино. Монгол Улсын Үндсэн хуульд хуулиар ногдуулсан албан татварыг иргэд төлөх үүрэгтэй гэж заасан учраас Татварын багц хуульд албан татварын хувь, хэмжээг тогтоох, өөрчлөх, хүчингүй

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5