91 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ДҮГНЭЛТ 1994.01.07 № 01 Улаанбаатар хот Монгол Улсын Шүүхийн тухай хуультай холбогдсон маргааныг хянан хэлэлцсэн тухай Үндсэн хуулийн цэцийн хуралдааны дүгнэлтийг 1994 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Төрийн ордны 251 дүгээр тасалгаанд үйлдэв. Цэцийн хуралдааныг Цэцийн гишүүн Г.Нямдоо даргалж, гишүүдэд Л.Баасан, Н.Жанцан /илтгэгч/, С.Жанцан, Д.Чилхаажав нар оролцов. Цэцийн хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цэндээхүү, маргагч талыг төлөөлж Монгол Улсын иргэн С.Зориг, А.Энхбат, Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Улсын Их Хурлын гишүүн Ц.Шаравдорж, Г.Ганболд нар тус тус оролцов. Монгол Улсын иргэн С.Зориг, А.Энхбат нар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцэд хандаж гаргасан өргөдөл, түүнд холбогдуулан өгсөн тайлбартаа доорхи асуудлыг тавьж байна. 1. Монгол Улсын Шүүхийн тухай хуульд “Хуулиар шүүхэд харъяалуулсан хэрэг, маргаан” гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14-ийн агуулгад нийцэхгүй болжээ. Учир нь хуулиар шүүхэд харъяалуулаагүй хэрэг маргаан гэж байна. Түүний талаар шүүхээс өөр ямарваа нэг байгууллага эцсийн шийдвэр гаргаж болно гэсэн логик санааг агуулж байна. Хүний эрх, эрх чөлөөтэй холбоотой аливаа асуудлыг хуулийн дагуу байгуулагдсан шударга шүүх л шийдвэрлэх ёстой гэж үзжээ. 2. Шүүгчийг шилж сонгохтой холбогдож гарсан Шүүхийн ерөнхий зөвлөлийн шийдвэр эцсийн байх тухай шүүхийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 2 дугаар заалт, шүүгчид сахилгын шийтгэл оноосон Сахилгын хороо, Шүүхийн ерөнхий зөвлөлийн шийдвэрийн талаар шүүгч шүүхэд гомдол гаргах эрхийг хязгаарласан заалтууд нь Үндсэн
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5