Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /1992-2003/

54 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл засаг, нийгмийг удирдаж, зохицуулах бодлого, механизмын чанартай тулгуур том асуудал. Ард түмний аж байдалд ч шийдвэрлэх ач холбогдолтой. Энэ байр сууринаас авч үзвэл, татвар ногдуулах орлого, хувийг өөрчлөх, зохицуулах эрхийг гүйцэтгэгч байгууллагад /Засгийн газарт/ эдлүүлэх нь утгагүй хэрэг. Хэрэв энэ эрхийг Засгийн газарт шилжүүлбэл зардлаа хорогдуулахын оронд албан татварыг нэмэгдүүлж, үйлдвэрлэгчдийг хохироож, ачааллын хүндийг хүн амын нуруунд тохоход хүргэж болзошгүй юм. Шинжээчдийн хоёрдугаар хэсгийг Цагдаагийн дээд сургуулийн ахлах багш, хууль зүйн ухааны доктор С.Жанцан, ТНСА-ийн эрдэм шинжилгээний ажилтан Ц.Оюунбаатар, Улсын ерөнхий прокурорын туслах О.Баяраа нарын бүрэлдэхүүнтэй байгуулж хууль зүйн чанартай 3 асуулт тавьж хариу авсан. Үүнд: 1. Татварын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бие хамгаалах тусгай хэрэгсэл гэдэгт юу юу багтах вэ? Хариулт: Цагдан сэргийлэх, засан хүмүүжүүлэх хөдөлмөрийн байгууллагын ажилтнаас үүргээ биелүүлэх баталгааны тухай хуулийн гуравдугаар зүйл, энэ зүйлийн хэм хэмжээг хэрэглэх тухай Ерөнхий прокурорын зөвшөөрснөөр Цагдаагийн ерөнхий газрын даргын 1990 оны А/8 тоот тушаал, энэ тушаал, зааварт нэмэлт өөрчлөлт оруулсан 1991 оны б/76 дугаар тушаалд бие хамгаалах тусгай хэрэгсэлд дараахь зүйлийг хамааруулжээ. Үүнд: а/ гар, хөл, хурууны гав; б/ хүлэг; в/ ороох цамц /номхотгох цамц/; г/ хаймран бороохой; д/ ВСЛ-888, ЖА-90, 306, 6804, ГАК-1, ДИГ-1, 2, ВК-763 маркийн хүний биед цочрол үүсгэх үйлчилгээтэй цахилгаан бороохойнууд е/ КО-5001, Оргинал Т-1000 маркийн нэг хүнд нөлөөлөх нулимс асгаруулах, амьсгал боогдуулах үйлчилгээтэй шүршигч; ё/ олон хүнд нөлөөлөх нулимс асгаруулах, амьсгал боогдуулах хийн цэнэгтэй гар буу; ж/ авто тээврийн хэрэгслийг албадан зогсоох төхөөрөмж; з/ усан хөөрөг зэрэг болно. Оросын Холбооны Улс болон бусад орнуудад утаан хөшиг /манан/ үүсгэгч бие хамгаалах тусгай хэрэгслийн тоонд ордог. Эдгээрийг цагдаагийн ажилтан гэмт хэрэг, эрх зүйн бусад зөрчлийг таслан зогсоох, гэм буруутай этгээдийн халдлага, довтолгооноос өөрийн болон иргэдийн

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5