34 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл иргэдийн саналыг аваагүй тул Үндсэн хуулийн 57 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн заалтыг бүдүүлгээр зөрчлөө. Энэ асуудлыг зохих журмаар шалган үзэж, хариу өгөхийг хүсье” гэжээ. Энэхүү мэдээллийг үндэслэн Цэцийн гишүүн Н.Жанцан маргаан хянан шийдвэрлэх ажиллагааг үүсгэн холбогдох шалгалтыг хийгээд уг маргааныг Цэцийн хуралдаанаар хянан хэлэлцээд 1992 оны 12 дугаар сарын 2-нд гаргасан 01 тоот дүгнэлтэд: “Орон нутгийн харъяалалтай зарим хот, хороодыг тухайн суманд нь нэгтгэн харъяалуулах тухай” Монгол Улсын Их Хурлын 1992 оны 8 дугаар сарын 21-ний 24 дүгээр тогтоолыг боловсруулах, батлах явцдаа Үндсэн хуулийн 57 дугаар зүйлийн 3-т заасан “Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийг өөрчлөх асуудлыг эдийн засгийн бүтэц, хүн амын байршлыг харгалзан тухайн нутгийн Хурал, иргэдийн саналыг үндэслэн Улсын Их Хурал шийдвэрлэнэ” гэсэн заалтын шаардлагыг хангаагүй байна. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийг өөрчлөхдөө нэгэнт Үндсэн хуульд заасныг урьдчилан судалж, харгалзан үзэх, үндэслэл болгох шаардлагыг хангаагүй тул Монгол Улсын Их Хурлын 1992 оны 8 дугаар сарын 21-ний 24 дүгээр тогтоол нь Монгол Улсын Үндсэн хуулийн 57 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн заалтыг зөрчсөн байна гэж үзлээ” гэжээ. Энэ дүгнэлтийг хянан хэлэлцээд Улсын Их Хурлаас гаргасан 1992 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 41 дүгээр тогтоолд: “Үндсэн хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн заалтыг үндэслэн гаргасан Улсын Их Хурлын 1992 оны 24 дүгээр тогтоолын заалт нь Үндсэн хуулийн 57 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн заалттай холбогдолгүй гэж үзээд уг тогтоолыг хүчин төгөлдөр хэвээр үлдээсүгэй” гэжээ. Үндсэн хуулийн цэцийн хуралдааны хэлэлцүүлэгт оролцсон иргэн И.Бадарч мэдүүлэхдээ: “Монгол Улсын Үндсэн хуулийн заалтыг зөрчиж гарсан Улсын Их Хурлын 1992 оны 24 дүгээр тогтоолыг хүчинтэй хэвээр үлдээж Цэцийн хууль ёсны дүгнэлтийг хүлээж аваагүй явдалд сэтгэл дундуур байна. Үндсэн хуулийн Хавсралтын хууль нь Үндсэн хуулийг засварлан хэрэглэх хууль биш баймаар юм. Тухайн Хурал, иргэдийн санал авахгүйгээр Үндсэн хуулийн 57 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн заалтыг зөрчсөнийг Хавсралт хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн заалтыг баримтлан шийдвэрлэсэн гэдгээр няцаах үндэслэлгүй юм. Үнэн хэрэг дээрээ Хавсралт хуулийг Үндсэн хуулиас дээгүүр тавьсан ажиллагаа гэж үзэхээс өөр аргагүй байна. Миний ойлгосноор Хавсралт хууль нь тодорхой үе шатанд
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5