62 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Гуравдугаарт, ажил хаях эрх нь хязгаарлагдсан хамт олон өөрийн хууль ёсны эрх, ашиг сонирхлоо хамгаалуулах асуудлыг төрийн дээд байгууллагад тавина. Тэр нь 14 хоногийн дотор хамт олонд хариу шийдвэр бичгээр өгнө /дүрмийн 9 дүгээр зүйл/ гэснээр асуудал шийдэгдэж байгаа нь дүрмийн нийт агуулгаас харагдаж байна. Энэ маргаан гарвал яах вэ? Маргааны нэг талын субъект, маргааныг шийдэх болчихвол яах вэ? Эндээс дүгнэвэл төрийн гүйцэтгэх дээд байгууллагад шүүх эрх мэдлийг олгосон байна. Үндсэн хуулийн 47 дугаар зүйлийн 1 дүгээр заалттай нийцэхгүй байна. Дөрөвдүгээрт, дүрмийн 9 дүгээр зүйлийн эхний хэсэгт ажил хаях эрх нь хязгаарлагдсан хамт олны хүрээг байвал зохих хэмжээнээс хэт өргөтгөсөн нь Монгол Улс нэгдэн орсон, Монгол Улсын Үндсэн хуульд нийцэж байгаа Олон улсын гэрээг зөрчиж, ингэснээрээ Үндсэн хуулийн 10 дугаар зүйлийн 3 дахь заалтыг зөрчиж байна. Ер нь ингэж хэт өргөн тогтоосон нь Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлийг ч зөрчихөд хүргэсэн байна. Энэ дүрэм Монгол Улсын Үндсэн хуулийн 47 дугаар зүйлийг бүхэлд нь, 49 дүгээр зүйлийн нэгдүгээр заалтыг, 14 дүгээр зүйлийн нэгдүгээр заалтыг, 10 дугаар зүйлийн 2, 3 дугаар заалтыг, Үндсэн хуулийн Хавсралт хуулийн 7 дугаар зүйлийг бүхэлд нь зөрчиж байна. Энэ утгаараа 1992 оны 2 дугаар сарын 12-нд хүчингүй болох ёстой хамт олны хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх дүрмийг баримтлан хөдөлмөрийн хамтын чанартай маргаануудыг шүүх, Монгол Улсын Засгийн газар шийдвэрлэж ирэв. Улаанбаатар хотын шүүхийн 1993 оны 38 дугаар шийдвэр, Монгол Улсын Засгийн газрын 1992 оны 60 дугаар захирамж, хэвлэлийн бусад баримтуудаар үүнийг тодорхойлон авч үзэж болно гэжээ. ХЯНАВАЛ: Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн баримтуудад үндэслэн үзэхэд БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн /хуучин нэрээр/ 1990 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 99 дүгээр зарлигаар батлагдсан “Хамт олны хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх дүрэм”-ийн зарим заалтууд Монгол Улсын Үндсэн хуулийн заалттай зөрчилдөж байна гэх үндэслэлтэй байна. Үүнд: Нэг. Дүрмийн 5, 6, 12 дугаар зүйлд байгаа хөндлөнгийн шүүхтэй холбогдох заалтуудад тухайлбал “хөндлөнгийн шүүх байгуулж байгаа
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5