Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /1992-2003/

21 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл тогтоолоо. Засгийн газар уг тогтоолын анхны төслийг 1992 оны 4 дүгээр сард боловсруулжээ. Тогтоолын төслийг эхлэн боловсруулахдаа Үндсэн хуулийн шаардлага хангахуйц ямар нэг судалгаанд тулгуурлалгүй хийж эхэлсэн байна. Төслийн эхийг боловсруулсан Засаг захиргааны яамны зохион байгуулагч Б.Шарбанди Үндсэн хуулийн цэцэд өгсөн тодорхойлолтдоо: “Би 24 дүгээр тогтоолын анхны төслийг 4 дүгээр сард хийгээд хадгалж байсан. Би төслийг санаачилгаараа бэлдсэн. Гэхдээ тодорхой хэмжээнд судалгаа хийсэн, нийлж нэгтгэх сумууд хэдэн онд байгуулагдсан болохыг тогтоосон. Түүнээс биш эдийн засгийн, хүн амын, тухайн нутгийн Хурлын болон иргэдийн санал авах зэрэг судалгаа хий гэсэн үүрэг өгсөн хүн байхгүй. Эхний төсөл хийхдээ аймгуудаас санал аваагүй. Судалгааны тухайд бол Ерөнхий сайд Д.Бямбасүрэн, хэлтсийн дарга Ж.Гомбожав аль нь ч чиглэл өгч тийм судалгаа хий гэсэн зүйл байхгүй. Төслөөс хойш аймгуудтай утсаар яриад нийлүүлэх нэгтгэх хот, хорооны талаар албан ёсоор саналаа ирүүлээч гэсэн” гэжээ. Засгийн газрын хэлтсээс аймгуудтай утсаар ярьж авсан судалгааг судлан үзэхэд 7 аймаг судалгаа явуулахдаа аль нь ч орон нутгийн Хурлын болон иргэдийн саналыг аваагүй, цөм аймгийн гүйцэтгэх захиргааны саналыг явуулжээ. Түүгээр ч барахгүй зарим аймаг “Тухайн нутгийн иргэдийн саналыг одоогоор аваагүй байна. Асуудлыг шийдэх үндэстэй бол нутгийн иргэд, оршин суугчдын саналыг авч эцсийн шийдвэр гаргах саналтай байна” гэдгээ тэмдэглэжээ. Уг тогтоолын сүүлчийн төслийг шинэ Засгийн газар бүрэлдсэнээс хойш 1992 оны 8 дугаар сард боловсруулжээ. Тэгэхдээ нэмэлт судалгаа хийгээгүй, нэмэлт судалгаа хийх талаар ямар нэг албан тушаалтан төсөл боловсруулж байгаа хүмүүст үүрэг болгож өгөөгүй байна. Засгийн газар уг тогтоолыг Улсын Их Хуралд өргөн барихын тулд Засгийн газрын албан ёсны хуралдаанаар хэлэлцсэн эсэх нь маргаантай бөгөөд уг тогтоолын төслийн талаар ярилцахдаа Үндсэн хуулийн 57 дугаар зүйлд заасан шаардлага хангагдсан эсэхийг тодруулж авч үзээгүй зөвхөн ямар хот, хороодыг ямар сумтай нэгтгэхээ л ярилцжээ.

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5