Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /1992-2003/

52 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл мэдүүлэхдээ: “…Татварын ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 18 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Хүн амын орлогын албан татварын хуулийн 7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг Үндсэн хуулийн заалтад харшилж байгаа эсэхийг шийдэх эцсийн шатанд бид ирээд байна.Бид Д.Дэмбэрэлийн илэрхийлсэн байр суурийг дэмжсэн хэвээр байгаа. Энд нэг зүйлийг бид сайн ойлгох ёстой гэж бодож байна. “Эрх олгосноор”, “хууль тогтоомжийн дагуу” гэсэн хоёр зүйлийг ойлговол эрх шилжүүлээгүй гэдэг нь ойлгогдох ёстой юмаа. 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 18 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн ингээд шийдвэл практик талаас нь авч үзвэл Улсын Их Хурал аахар шаахар зүйлийг хийх болох юм. Нөгөө талаар төвлөрөл ихдэж ёстой хуучинсаг байдал тогтоно… хуучинсаг гэдэг үгийг би давтан хэлж байна. Хүн амын орлогын албан татварын хуулийн 7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг аваад хаячихаж болноо. Үүнээс ард түмэн л хохирно. Бид бол ийм хохирол гаргуулахгүй байх зорилготой. Ер нь би асуудлыг Үндсэн хуулийн 25 дугаар зүйлийн 7 дахь хэсгээр шийдэж өгөөч гэж хүсч байгаа юм. Бид хайгуул хиймээр байна. Жишээлбэл яагаад Үндсэн хуулийн 62 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг хэрэглэж болдоггүй юм бэ гэх мэт. Үндсэн хуулийг зөрчөөгүй гэсэн байр сууриа дахин илэрхийлж байна. Цэцийн түрүүчийн хуралдаан дээр хүрсэн түвшингээс цааш явах саналтай байна” гэв. Тусгай мэргэжил шаардсан зарим асуудлуудаар бие даасан шинжээчдийн 2 хэсгийг томилж дүгнэлт гаргуулав. Шинжээчдийн нэгдүгээр хэсгийн Шинжлэх ухааны академийн ЭЗХ-ийн эрдэм шинжилгээний Тэргүүлэх ажилтан, эдийн засгийн ухааны доктор Г.Пүрэвбаатар, Монгол Улсын Их Сургуулийн ЭЗСЭШХ-ийн санхүүгийн тэнхмийн эрхлэгч, эдийн засгийн ухааны дэд доктор Д.Дуламсүрэн, ТНСА-ын төвийн эрхлэгч, эдийн засгийн ухааны дэд доктор Б.Намсрай нарын бүрэлдэхүүнтэй байгуулж дор дурдсан эдийн засгийн асуултуудыг тавьж хариулт гаргуулав. Үүнд: 1.Үндсэн хуульд заасан “албан татвар” гэсэн ухагдахууныг “хураамж”, “төлбөр” гэсэн ухагдахуунтай нэгтгэж адилтгасан нь эдийн засгийн агуулга, арга зүйн хувьд зөв үү? Хариулт: Албан татвар нь хураамж, төлбөрөөс зарчмын хэд хэдэн ялгаатай. Нэгд, өмчтөний орлогын тодорхой хэсгийг төрийн /нийгмийн/ хэрэгцээнд албан журмаар дайчлах утга санааг албан татвар илэрхийлдэг бол хураамж, төлбөр нь үйлчилгээний үнэ, хөлсний шинжтэй байна. Хоёрт, албан татвар нь өсөн нэмэгдэх, шууд хамааралтай, буурах шинжтэй бөгөөд энэ нь албан татварын

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5