Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /1992-2003/

179 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Дөрөв. Улсын Их Хурлын тухай хуулийн 452 дугаар зүйлийн нэг дэх хэсгийн “Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу Улсын Их Хурлын шийдвэрийн талаар гаргасан Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг Цэцийн дарга, эсхүл түүний итгэмжилснээр Үндсэн хуулийн цэцийн аль нэг гишүүн Улсын Их Хуралд танилцуулна”. 2 дахь хэсгийн “Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг танилцуулсны дараа тухайн хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийг хариуцаж байсан зохих байнгын хороо, Хууль зүйн байнгын хороо дүгнэлт гаргана. Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийн талаар Улсын Их Хурлын гишүүд асуулт тавьж, хариулт авч, санал дүгнэлт гаргаж болно”. 3 дахь хэсгийн “Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг Улсын Их Хурал хүлээн зөвшөөрөх эсэхийг чуулганы хуралдаанд оролцсон нийт гишүүний олонхийн саналаар шийдвэрлэнэ. Улсын Их Хурал Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хянан хэлэлцээд уг дүгнэлтийг хууль зүйн үндэслэлгүй гэж үзсэн тохиолдолд энэ тухай тогтоол гаргана”. 4 дэх хэсгийн “Улсын Их Хурал Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хянан хэлэлцээд уг дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй гэж үзсэн тохиолдолд тухайн хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийг бүхэлд нь буюу түүний зарим хэсгийг хүчингүй болгож, эсхүл тэдгээрт зохих нэмэлт, өөрчлөлт оруулна” гэсэн заалтууд нь Монгол Улсын Үндсэн хуулийн 66 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн “Үндсэн хуулийн цэц энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндэслэлээр дараахь маргаантай асуудлаар дүгнэлт гаргаж Улсын Их Хуралд оруулна”. 1. Хууль зарлиг, Улсын Их Хурал, Ерөнхийлөгчийн бусад шийдвэр, түүнчлэн Засгийн газрын шийдвэр, Монгол Улсын Олон улсын гэрээ Үндсэн хуульд нийцэж байгаа эсэх; 2. Ард нийтийн санал асуулга, Улсын Их Хурал, түүний гишүүнийг ба Ерөнхийлөгчийн сонгуулийн талаар сонгуулийн төв байгууллагын гаргасан шийдвэр Үндсэн хуульд нийцэж байгаа эсэх” гэсэн заалтыг; Тав. Улсын Их Хурлын 1994 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн 88 дугаар тогтоолын “ Монгол Улсын Ерөнхий прокурор Н.Ганбаяр Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 12 дахь заалт, 56 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн заалтыг зөрчсөн тухай Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хууль зүйн үндэслэлгүй гэж үзсүгэй” гэсэн хоёр дахь заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн 64 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5