44 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Хүн амын орлогын албан татварын хуулийн 7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт: “Засгийн газар үнийн өсөлтийн түвшинг харгалзан албан татвар ногдуулах жилийн орлогын хэмжээг өөрчилнө” гэж заасан нь үнийн өсөлт /инфляц/-ийн үед татвар төлөгчийг татварын дарамтаас хамгаалах чухал заалт мөн. Энэ нь үнийн өсөлтийн түвшинг Засгийн газар тогтооно гэсэнтэй санаа ижил гэж ойлгогдохоосоо мөн зүйлийн 1 дэх хэсэгт хуульчлан баталсан албан татвар ногдуулах жилийн орлогын хэмжээг өөрчлөх тухай шууд утгыг илэрхийлж байна. Энэ нь нэг талаар Монгол Улсын иргэн хуулиар ногдуулсан албан татвар төлөх, хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг Улсын Их Хурал өөрийн онц бүрэн эрхэд хадгалж шийдвэрлэх тухай Үндсэн хуулийн заалтад харшилж байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цэрэндорж иргэний хувьд Үндсэн хуулийн цэцэд хандаж хянаж үзэхийг хүссэн дараахь асуудал, тухайлбал Татварын хуулийг боловсруулахдаа хууль тогтоох техник зөрчигдсөн, Татварын ерөнхий хуулийн 13 дугаар зүйлд албан татвар, хураамж, төлбөрт адилхан хариуцлага тогтоосон, мөн хуулийн 17 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт байгальтай харьцахад олгох эрхийн зөвшөөрлийн хураамж авах зэрэг нь Үндсэн хуульд харшилж байна гэж үзэх үндэслэлгүй байна. Харин Татварын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан: “Татварын байцаагч бие хамгаалах тусгай хэрэгслийг хэрэглэх журмыг Улсын Ерөнхий прокурорын зөвшөөрснөөр Улсын татварын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар тогтооно” гэж заасан нь хуульд заасан үндэслэл журмаас гадуур хэнийг ч эрх чөлөөг нь хязгаарлахыг хориглох тухай Үндсэн хуулийн заалтыг зөрчиж байна. Бие хамгаалах тусгай хэрэгсэл хэрэглэх журмыг гагцхүү хуулиар тогтоох зайлшгүй шаардлагатай учраас Улсын Их Хурлын бүрэн эрхийн асуудал мөн. Монгол Улсын Үндсэн хуулийн 66 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг удирдлага болгон Үндсэн хуулийн цэцийн хуралдаанаас дараахь ДҮГНЭЛТИЙГ гаргав. 1. Монгол Улсын Татварын ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 18 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн заалт нь “…хууль тогтоох эрх мэдлийг гагцхүү Улсын Их Хуралд хадгална”, “Улсын Их Хурал … хууль батлах, нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг өөрийн онцгой бүрэн эрхэд хадгалж шийдвэрлэнэ” гэж заасан Үндсэн хуулийн 20 дугаар зүйл, 25 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалтыг тус тус
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5