Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /1992-2003/

102 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл буюу хэргийг хэрэгсэхгүй болгох шийдвэрийн аль нэгийг гаргана”, “Шүүгчээс огцруулах тухай сахилгын хорооны шийдвэрийг ерөнхий зөвлөл эс зөвшөөрвөл энэ хуулийн 45 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, 2-т заасан шийтгэлийн аль тохирохыг ногдуулна”, “шүүгчээс огцруулах тухай сахилгын хорооны шийдвэрийг ерөнхий зөвлөл зөвшөөрсөн” гэсэн заалтууд нь Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйлийн “…Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийн бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ”, мөн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсгийн “Иргэн Монгол Улсын хууль, Олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах …шударга шүүхээр шүүлгэх эрхтэй” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байна. Энэ талаар гарсан Үндсэн хуулийн цэцийн 1994 оны 1 дүгээр сарын 7-ны өдрийн 1 тоот дүгнэлтийн тогтоох хэсгийн Шүүхийн тухай хуулийн 41 дүгээр зүйлтэй холбоотойгоос бусад заалтууд үндэслэлтэй байна. 2. Иргэн С.Зориг, А.Энхбат нарын гаргасан нэмэлт гомдлоос шүүхийн ерөнхий зөвлөлийн эрх хэмжээтэй шууд холбоотой асуудлыг энэ удаагийн хуралдаанаар нэгтгэн нэгэн мөр шийдвэрлэж, бусад асуудлыг тусгаарлахаар Үндсэн хуулийн цэцийн хуралдааны явцад магадлал гарган шийдвэрлэв. Иймд Монгол Улсын Шүүхийн тухай хуулиар Шүүхийн ерөнхий зөвлөлд олгосон шүүгчид сахилгын шийтгэл хэрэглэхтэй холбоотой эрх хэмжээнүүд нь ерөнхий зөвлөлд Монгол Улсын Үндсэн хуулиар олгосон эрх хэмжээг хэтрүүлсэн болох нь тогтоогдож байгаа бөгөөд Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 35, 39, 52 дугаар зүйлүүд нь маргааныг хянан шийдвэрлэх явцад Үндсэн хууль зөрчсөн гэж үзсэн бусад зүйлүүдтэй шууд уялдаатай болох нь тогтоогдов. 3. Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 41 дүгээр зүйл нь Монгол Улсын Үндсэн хуультай зөрчилдөж байна гэх үндэслэл тогтоогдохгүй байна. Монгол Улсын Үндсэн хуулийн 66 дугаар зүйлийн 3, 4, Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн заалтыг удирдлага болгон Үндсэн хуулийн цэцийн бүх гишүүдийн хуралдаанаас ТОГТООХ НЬ: 1. Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн “Шүүгчийг шилж сонгохтой холбогдож гарсан шүүхийн ерөнхий зөвлөлийн шийдвэр

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5