Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /1992-2003/

84 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Мандатын тоогоор санал өгөх тухай заалт ч чөлөөтэй санал өгөх эрхийг хязгаарлаагүй. Учир нь: 1. Сонгуульд олон намын олон нэр дэвшигч оролцсон нь мандатын тооноос хэд дахин илүү байсан, тэдгээрийн дундаас сонголт хийх бүрэн боломжтой. 2. Аль нэг намаас л нэр дэвшсэн хүний төлөө саналаа өгье гэж бодсон бол уг намд мандатын тоогоор нэр дэвшүүлэх эрх олгосон учраас сонгогчийн энэхүү хүсэл хуулинд тооцогдсон. Харин тухайн нэг нам өгсөн боломжийг ашиглаагүй, цөөн нэр дэвшүүлж, сонгогчийг хүнд байдалд оруулсан бол энэ нь хуулиас шалтгаалсан хэрэг биш. 3. Сонгогч би заавал намыг харгалзахгүй хэд хэдэн намын сайн хүнийг сонгоё гэж бодсон бол түүнд тийм боломж бас олгогдсон. Намууд сэтгэлд нь тохирох хүний нэр дэвшүүлээгүй бол энэ нь бас хуулиас шалтгаалсан хэрэг биш. 4. Сонгогчид нэг л хүн таалагдаад бусад нь таалагдахгүй байх нөхцөл бий. Тийм үед манайх шиг мандатын тоогоор дугуйлах заалттай хуулиар санал өгч буй хүн өөрийн нэг саналыг сонгох хүндээ өгөөд бусдыг сонгогдохгүй байх, бусад нэр дэвшигчдэд өгдөг. Энэ бүхнээс үзэхэд сонгогчдод сонголт хийх олон хувилбар олон боломжийг сонгуулийн хуулиар олгож байгаа болно. Санал хураах энэхүү арга нь хамгийн шилдэг нь биш байж болох боловч, түүнийг хэрэглэснээр сонгогчийн саналаа чөлөөтэй илэрхийлэх эрх өөрчлөгдсөн гэж үзэх үндэсгүй юм гэжээ. Ө.Сэргэлэнгийн гомдлыг үндэслэн Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүн Л.Баасан 1993 оны 12 дугаар сарын 2-ны өдөр маргаан хянан шийдвэрлэх ажиллагааг үүсгэжээ. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн хууль, Улсын Их Хурлын сонгуулийн талаар гарсан Улсын Бага Хурлын тогтоол Монгол Улсын Үндсэн хуульд нийцэж байгаа эсэхийг хянан шалгах болон Цэцийн хуралдааны үед шалган тогтоов. Улсын Их Хурлын Тамгын газрын ажилтан Б.Энэбиш Цэцийн гишүүний тавьсан асуултад хариулт болгон бичгээр ирүүлсэн тодорхойлолтдоо: 1. Аливаа ардчилсан сонгууль нь: I. Сонгуулийн бүх нийтийн зарчим; II. Шууд сонгох зарчим; III. Сонгууль чөлөөтэй явуулах зарчим;

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5