Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /1992-2003/

129 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ 1994 оны 6 дугаар Дугаар 52 Улаанбаатар хот сарын 23-ны өдөр Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийн тухай Шүүх байгуулах тухай хуулийн 2 дугаар зүйлийн гуравдахь хэсгийн “Багануур, Багахангай дүүргийн шүүх, Баянзүрх, Гачуурт дүүргийн шүүх, Сонгинохайрхан, Жаргалант дүүргийн шүүх, Хан-Уул, Туул дүүргийн шүүх” гэсэн 1, 3, 5, 7 дахь заалт Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэхийг хянан хэлэлцээд гаргасан Үндсэн хуулийн цэцийн 1994 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн дүгнэлтийг хэлэлцээд Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь: Шүүх байгуулах тухай хуулийн 2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 1, 3, 5, 7 дахь заалт Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин наймдугаар зүйлийн 1 дэх хэсгийг зөрчсөн тухай Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзсүгэй. ДАРГА Н.БАГАБАНДИ

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5