61 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл 2. Монгол Улсын Хөдөлмөрийн яамны мэргэжилтэн Ч.Идэр Үндсэн хуулийн цэцэд гаргасан тайлбартаа: “Одоо хүчин төгөлдөр үйлчилж буй Хөдөлмөрийн хамтын маргаан шийдвэрлэх дүрэм нь /зарим заалт/ Монгол Улсын Үндсэн хуультай харшилсан гэж боддог. Үүнд: Хамтын маргаан шийдвэрлэх эрх бүхий хөндлөнгийн шүүх нь эрх хэмжээний хувьд шүүхийн нэгэн адил байгаа. Энэ нь Үндсэн хуулийн 47 дугаар зүйл буюу Монгол Улсын Үндсэн хуулиас гадуурх байдлаар шүүх байгуулсан мэт санааг илэрхийлж байна. Ажил хаяж үл болох субъектуудыг их өргөтгөжээ. Энэ нь манай улс нэгдэн орсон Олон улсын конвенцийн заалтыг зөрчсөн. Энэ утгаараа Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн гэж боддог. Харин хөдөлмөрийн хамтын маргааны субъектээр Монгол Улсын Засгийн газар оролцох ёстой гэсэн үзэл бодол байж болохгүй байх. Засгийн газар нь парламентаас байгуулагдах тул түүнд хөдөлмөрийн харилцааны асуудлаар тулгалт хийж болохгүй байх. Хэрэв үүнийг зөвшөөрвөл бунтыг зөвшөөрнө гэсэн үг болно” гэжээ. 3. Монгол Улсын Хууль зүйн яамны газрын дарга В.Батхүү гаргасан тайлбартаа: “Энэхүү дүрэм нь Монгол Улсын Үндсэн хуультай харшилсан гэх үндэслэл байхгүй. Үүнийг Үндсэн хуулийн Хавсралтын хуулийн 5 дугаар зүйлийн 1, 2-ыг үндэслэл болгож байна” гэжээ. 4. Гомдол гаргагч Д.Ламжав Цэцийн хуралдааны үед өөрийн гомдлыг тодруулан нэмж тайлбарлахдаа: Нэгдүгээрт, хамт олны хөдөлмөрийн маргааны нөгөө тал байж болох эрх зүйн этгээд, тухайлбал төрийн гүйцэтгэх дээд байгууллага энэ утгаараа тус дүрмийг хэрэглэх хүрээнд /дүрмийн 1 дүгээр зүйл/ ороогүй нь төрийн дээд өндөрлөгүүд хуулийн хяналтад байх тухай Үндсэн хуулийн гол үзэл санаанд нийцэхгүй байна. Хоёрдугаарт, шүүхийг энэ дүрмээр байгуулж байгаа /дүрмийн 5 дугаар зүйл/ нь Үндсэн хуулийн 47 дугаар зүйлийн 1, 2, 3 дугаар заалтыг шууд зөрчиж байна. Энд яригдаж байгаа хөндлөнгийн шүүхийг дүрмийн 4 дүгээр зүйлд заасан хамт олны маргаан таслах комисс мэтээр үзэх үндэс байхгүй байна. Хөндлөнгийн шүүх нь эцсийн шийдвэр гаргадаг хамт олон давж заалдъя гэвэл ажил хаях ёстой /дүрмийн 6 дугаар зүйл/. Энэ нь Үндсэн хуулийн 50 дугаар зүйлийн 2-т заасан шиг Дээд шүүхийн ч, 67 дугаар зүйлд заасан шиг Цэцийн ч эрх эдэлж болох онцгой маягийн шүүх гэж ойлгогдож байна.
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5