Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /1992-2003/

184 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл 1, 2, 3, 4 дэх заалтууд нь Монгол Улсын Үндсэн хуулийн 66 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн заалтыг зөрчсөн; 5. Улсын Их Хурлын 1994 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн 88 дугаар тогтоолын “ Монгол Улсын Ерөнхий прокурор Н.Ганбаяр Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 12 дахь заалт, 56 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн заалтыг зөрчсөн тухай Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хууль зүйн үндэслэлгүй гэж үзсүгэй” гэсэн 2 дахь заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн 64 дүгээр зүйлийн 1, 66 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн заалтыг зөрчсөн; 6. Улсын Их Хурлын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 2, 28 дугаар зүйлийн 1, мөн хуулийн 51, 54, 56 дугаар зүйлүүдийн 1 дэх хэсгийн заалтууд Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчөөгүй байна” гэсэн Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 1995 оны 1 дүгээр сарын 4-ний өдрийн 01 тоот дүгнэлттэй маргааныг эцэслэн хэлэлцэв. Цэцийн хуралдаанд маргагч талуудыг төлөөлөн Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Лүндээжанцан, Ё.Адилбиш, гомдол гаргагч иргэн Дондовын Ламжав нар оролцов. Улаанбаатар хотын Баянгол дүүргийн иргэн Д.Ламжав Үндсэн хуулийн цэцэд хандаж гаргасан өргөдөлдөө: “1. Улсын Их Хурлын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн “…Улсын Их Хурлын гишүүний тавьсан асуулт, асуулгын талаар гарсан маргааныг Улсын Их Хурал эцэслэн шийдвэрлэнэ” гэсэн заалт нь Үндсэн хуулийн 52 дугаар зүйлийн нэг дэх хэсгийн “Бүх шатны шүүх хэрэг, маргааныг хамтын зарчмаар хянан хэлэлцэж шийдвэрлэнэ”, 50 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн “Улсын дээд шүүхийн шийдвэр шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд түүнийг бүх шүүх, бусад этгээд заавал биелүүлнэ”, 64 дүгээр зүйлийн нэг дэх хэсгийн “…Цэц бол Үндсэн хуулийн биелэлтэд дээд хяналт тавих, түүний заалтыг зөрчсөн тухай дүгнэлт гаргах, маргааныг магадлан шийдвэрлэх бүрэн эрх бүхий байгууллага, Үндсэн хуулийг чандлан сахиулах баталгаа мөн” гэсэн заалтуудыг зөрчиж байна. Учир нь Улсын Их Хурлын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт дурдсан маргаан нь Үндсэн хууль, бусад хуулийг сахиулахтай холбогдон гарч болох бөгөөд энэ тухай Цэцийн буюу аль нэг шатны шүүхийн шийдвэр гарч болно. 2. Улсын Их Хурлын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “…Уг илтгэлийг сонссоны дараа Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг сонсоно…”, 38 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн “…хэрэв

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5