Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /1992-2003/

117 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл ажиллагаанаас үндэслэн түүнийг мэдэх болсон. Энэ хүний мууг үзье гэсэндээ биш Улсын Их Хурлын гишүүн хүн хуульд буй зохицуулалтыг зөрчиж болох уу. Энэ нь тогтоосон журамд хэрхэн нийцэж байна вэ гэдэг асуудлыг сэдэж тавьсан юм. Энэ хүн компанийн гэрчилгээ авч банкинд данс нээлгэн бусад газартай аж ахуйн гэрээ хийсэн нь аж ахуй эрхлэн байгааг илэрхийлж байна” гэжээ. А.Ганбаатар нар болон Н.Баасанжав нарын гомдлыг үндэслэн Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүн Л.Баасан, Д.Чилхаажав нар 1993 оны 12 дугаар сарын 29-нд маргаан шийдвэрлэх ажиллагаа үүсгэжээ. Улсын Их Хурлын гишүүн Ц.Төрмандах Үндсэн хууль зөрчсөн эсэх асуудлыг маргааныг шалгах болон Цэцийн хуралдааны үед шалган тогтоов. Үүнд: 1. Сонгинохайрхан дүүргийн татварын албанаас ирүүлсэн тодорхойлолтонд Монголын Чөлөөт телевиз-1 ББХК нь 1993 оны 1 дүгээр сарын 12-нд байгуулагдан тус дүүргийн татварын албанаас 34/17 тоот улсын бүртгэлтэй, 726745 регистртэй улсын бүртгэлийн гэрчилгээ авч үйл ажиллагаа явуулжээ. Компанийн дүрмийн сан нь 528.0 мянган төгрөг, гишүүн Ц.Төрмандах /захирал/, Цэрмаа, Монгол даатгал банк 330654, 151254 данстай, үйл ажиллагаа нь: 1/ Телевизийн нэвтрүүлэг бэлтгэх, солилцох, зуучлах, 2/ Баримтат кино хийх, худалдах явдал байна. Компани байгуулагдсан цагаас татварын албанд тооцоо хийгээгүй, анхны гэрчилгээнд заасан ажил үйлчилгээнээс өөр нэмэлт хийлгээгүй болно гэж дурдав. 2. Улаанбаатар хотын татварын албаны ажилтан Сэр-Одоос лавлагаа болгон ирүүлсэн хариултанд Сонгинохайрхан дүүргийн татварын албаны тодорхойлолтонд буй зүйлсийг баталснаас гадна компани нь МүЭ-үүдийн холбооны төв зөвлөлийн 219 тоот өрөөнд байрладаг, 325978 тоот утастайг тодорхойлжээ. 3. Монгол даатгал банкны 1993 оны 12 дугаар сарын 31-ний 429 дүгээр албан бичигт: Тус банкнаас Дэлгэрмөрөн ХЭАА нь 330115 тоот дансанд 1992.07.06-нд 3000.0 мянган төгрөг, 1992.09.05-нд 7000.00 мянган төгрөгийн зээлийг худалдааны зориулалтаар авсан. Үүний нэгдүгээр гарын үсгийг эзэн Доржпагам зурсан. Гэтэл Улсын Их Хурлын гишүүн Ц.Төрмандахын хүсэлтээр Дэлгэрмөрөн ХЭАА-н зээлийн өрийн үлдэгдэл 9926.0 мянган төгрөгийг МЧТ-1 нэртэй аж ахуйд 331654

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5