20 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл И.Бадарч Үндсэн хуулийн цэцэд хандсан гомдолдоо: “Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагыг дээрээс нь Их Хурал тогтоол гарган, Засгийн газар бодлого боловсруулан төвлөрсөн төлөвлөгөөт системийн үеийн захиргаадалтын аргаар байгуулж байгаа нь хөдөлмөрчдийн дургүйцлийг төрүүлж байна. Тухайлбал, орон нутгийн харъяалалтай зарим хот, хороодыг сумдад нь нэгтгэх талаар гарсан Улсын Их Хурлын тогтоол шинэ Үндсэн хуулийг бүдүүлгээр зөрчиж байна. Үнэн хэрэг дээрээ шинээр сум байгуулах, татан буулгаж өөр сумтай нэгтгэх асуудлыг хэлэлцэхээс татгалзсан атлаа 19 хот, хороодыг механикаар сумдад нь нэгтгэлээ. …Үндсэн хуулийн цэц энэ 19 хот, хорооны асуудлыг авч үзмээр байна. Миний хувьд жижиг цөөхөн хүн амтай боловч сум нэртэй байсан нь нутаг дэвсгэрийн нэгж хэвээр үлдэж, Зүүнхараа, Тосонцэнгэл мэтийн 10 гаруй мянган хүн амтай нэгжүүд татан буугдсан явдал оновчтой сонголт болж чадсангүй гэж үзэж байна. Энэ асуудлыг гагцхүү дээрээс механикаар шийддэг, орон нутгийн хөдөлмөрчдийн саналыг тоодоггүй, газар нутгийн хилийн цэсийн маргаантай асуудлаас зайлсхийж амарчлан шийдсэн түр зуурын шинжтэй арга хэмжээ боллоо. Сэлэнгэ аймгийн Ерөө хороог Ерөө сумтай нэгтгэж нэг сум болгохоор шийджээ. Гэтэл Ерөө хороо 4000 шахам хүнтэй, нийлж байгаа сум нь 2000 шахам хүнтэй байхад Ерөө хороог нэг баг, Ерөө сумыг 2 баг болгохоор Засгийн газар протокол гаргажээ. Монгол Улсын Үндсэн хуулийн 57 дугаар зүйлд “Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийг өөрчлөх асуудлыг эдийн засгийн бүтэц, хүн амын байршлыг харгалзан тухайн нутгийн Хурал, иргэдийн саналыг үндэслэн Улсын Их Хурал шийдвэрлэнэ” гэсэн заалтыг Улсын Их Хурал тухайн нутгийн хурал, иргэдийн саналыг үндэслээгүйгээрээ зөрчиж байгаа юм биш үү” гэжээ. И.Бадарчийн энэ гомдол Ардын эрх сонины 1992 оны 10 дугаар сарын 31-ний дугаарт нийтлэгдсэний дараа Үндсэн хуулийн цэцийн гишүүн Н.Жанцан 1992 оны 11 дүгээр сарын 3-нд маргааныг хянан шалгах ажиллагаа үүсгэжээ. Уг тогтоолын төслийг санаачлан боловсруулж, Монгол Улсын Их Хуралд өргөн барьсан Монгол Улсын Засгийн газар тогтоолын төслийг боловсруулах явцдаа Үндсэн хуулийн 57 дугаар зүйлд заасан шаардлагыг хэрхэн хангасан болохыг маргааныг хянан шалгах ажиллагааны явцад болон Цэцийн хуралдааны үед шалган
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5