Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /1992-2003/

170 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл оролцсон 5-аас доошгүй гишүүний шаардсанаар эсхүл хуралдаан даргалагчийн санаачилгаар ил санал хураалтыг нэрээр хурааж болно. Ийнхүү бичигдсэн эсхүл гар өргөсөн гишүүн нэг бүрийн нэр, өгсөн санал болон санал хураалтын дүнг танилцуулна” гэсэн заалт Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн: “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” гэсэн заалтыг зөрчиж байна. Учир нь цахим тооцоолуураар санал хураахыг ил санал хураалт ч мөн, нууц санал хураалт ч мөн гэж үзээд хурал даргалагчийн хувьд хэн яаж саналаа өгсөн нь мэдэгдэж байдгийг хүлээн зөвшөөрсөн байна. Ийнхүү нууц санал хураалтын утга учрыг алдагдуулсны шалтгаан нь ил саналыг нуун далдлах зорилго тавьсанд оршино. Энэ нь нэрээр санал хураах гэсэн ойлголт, түүнтэй холбогдсон заалтуудаар /Улсын Их Хурлын тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4, 6 дахь хэсэг, 55 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэг/ нотлогдож байна. 10. Улсын Их Хурлын тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4-ийн “…хэрэв нэрээр санал хураавал Улсын Их Хурлын гишүүн нэг бүрийн нэр, өгсөн санал”-ыг хуралдааны явцын тэмдэглэлийг гараар бичихдээ заавал тусгахаар заасан нь Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 16 дугаар зүйлийн 17 дахь хэсэг, 3 дугаар зүйлийн 1 дэх заалтуудыг зөрчиж байна. Учир нь зөвхөн нэрээр санал хураасан тохиолдолд гишүүдийн санал өгсөн байдал гишүүн бүрээр гарч байхаар заасан, цаг хожихын тулд санал хураалт үндсэндээ компьютерээр явагддаг, компьютерээр явагдсан санал хураалтын дүнг хуралдааны явцын тэмдэглэлд тусгахгүй байгаа нь Улсын Их Хурлаас гарч байгаа шийдвэрт гишүүн хэрхэн санал өгч байгааг мөн чанартаа нууц болгож байна. Ингэснээр тухайн гишүүн өргөсөн тангарагтаа хэр зэрэг үнэнч байгааг сонгогчдын зүгээс бодитой хянах хамгийн чухал хөшүүргийг ажиллахгүй болгожээ. Үүгээр төр, түүний байгууллагаас хууль ёсоор тусгайлан хамгаалбал зохих нууцад үл хамаарах асуудлаар мэдээлэл хайх, хүлээн авах эрхийг Монгол Улсын иргэн баталгаатай эдэлнэ гэсэн Үндсэн хуулийн заалт зөрчигджээ. Улсын Их Хурлын гишүүний санал өгөлтийн талаар бодитой мэдээ цацагдахгүй байгаа нь нам болон гишүүний зүгээс сонгогчдыг элдвээр төөрөгдүүлэх өргөн бололцоо бий болгож улмаар засгийн эрх ард түмний мэдэлд байна гэсэн Үндсэн хуулийн заалт эцсийн дүнд

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5