Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /1992-2003/

175 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Улсын Их Хурлын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт бид их учиртай хандах ёстой. Улсын Бага Хурлаас энэ хуулийг батлах үед энэ талаар их яриа гарсан. Улсын Их Хурлын гишүүдэд, үүрэгт нь л хамаараагүй бол ямар ч ажил эрхлэхийг хориглох юм бол хүний эрх ч хөндөгдөж болзошгүй. Тухайлбал, яагаад Улсын Их Хурлын гишүүн багшилж болдоггүй юм бэ? Яагаад нэг сайн дурын байгууллагад сонирхлоороо нэгдэж, түүнд сонгуульт үүрэг хүлээж болдоггүй юм бэ? Улсын Их Хурлын тухай хуулийн зарим заалт иргэдийн эрх, эрх чөлөөг боогдуулсан гэдэгтэй санал нийлэхгүй байна. Ер нь төрийн аль ч байгууллагын үйл ажиллагаанд ил тод байх зарчмыг хангах нь зүйн асуудал. Гэхдээ байгууллага дотоод дэг журамтай байх ёстой. Тэгж байж л тухайн байгууллагын хэвийн ажиллагаа хангагдах учиртай. Дотоод дэг журмын асуудал бол манайд Ерөнхий нарийн бичгийн даргын хариуцлагын асуудал. Ийм ч учраас тэмдэглэлийг хадгалах, ашиглах зэрэг зарим журмыг ерөнхий нарийн бичгийн дарга тогтоож байгаа нь буруу биш. Харин үйл ажиллагаандаа хүнд суртал гаргаж, иргэдийг чирэгдүүлсэн, материал үзүүлэхээс үндэслэлгүйгээр татгалзсан бол өөр хэрэг” гэсэн тайлбар өгөв. ХЯНАВАЛ: 1. Үндсэн хуулийн цэц Үндсэн хуулийн 64 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Үндсэн хуулийн биелэлтэд дээд хяналт тавих, түүний заалтыг зөрчсөн тухай дүгнэлт гаргах, маргааныг магадлан шийдвэрлэх бүрэн эрх бүхий байгууллага, Үндсэн хуулийг чандлан сахиулахын баталгаа болохын хувьд Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, гишүүн, Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Улсын Ерөнхий прокурор Үндсэн хууль зөрчсөн тухай асуудлаар гарсан Цэцийн дүгнэлт эцсийн байх бөгөөд түүнийг Улсын Их Хурал хэлэлцэх тухай Үндсэн хуульд ч Улсын Их Хурлын тухай хуульд ч заагаагүй байна. Харин эдгээр албан тушаалтны талаар гарсан Цэцийн дүгнэлт Улсын Их Хуралд хянагдахгүй, гагцхүү шийдвэр гаргах үндэслэл болно гэсэн агуулга эдгээр хуулийн зохих заалтуудаар нотлогдож байна. Тухайлбал, Үндсэн хуулийн 66 дугаар зүйлд, зөвхөн энэ зүйлийн 2 дахь хэсгийн 1, 2-т заасны дагуу оруулсан дүгнэлтийг Улсын Их Хурал хэлэлцэх тухай заасан нь агуулгаараа Үндсэн хуулийн 66 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 3, 4-т заасны дагуу гарсан Цэцийн

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5