103 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл эцсийн байна” гэсэн 42 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн заалт Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсгийн заалтыг зөрчиж байгаа тул хүчингүй болгосугай. 2. Шүүгчийн сахилгын хороог байгуулж, дүрмийг батлах, сахилгын хэрэг үүсгэх, сахилгын хэргийг хэлэлцэх, сахилгын шийтгэлийн төрөл сонгох, сахилгын хорооны шийдвэрийг хянах, сахилгын шийтгэл ногдуулах эрх хэмжээг шүүхийн ерөнхий зөвлөлд олгосон Монгол улсын шүүхийн тухай хуулийн дараахь заалтуудыг Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх заалтыг зөрчсөн гэж үзэж хүчингүй болгосугай. а/ Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 6 дахь хэсэг, 39 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 49 дүгээр зүйлийн 3, 4, 5 дахь хэсгийн заалтууд; б/ Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 1 дэх хэсгээс “Ерөнхий зөвлөл”, 47 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дүгээр заалтаас “Ерөнхий зөвлөл”, мөн зүйлийн 2 дахь хэсгээс “Ерөнхий зөвлөл”, 52 дугаар зүйлийн 1 дэх хэсгээс “Ерөнхий зөвлөлийн санал болгосноор”, мөн зүйлийн 1 дэх хэсгийн 1 дүгээр заалтаас “Ерөнхий зөвлөл зөвшөөрсөн” гэснийг тус тус хүчингүй болгосугай. 3. Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн заалт Үндсэн хууль зөрчсөн тухай асуудлаар Цэцийн хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёрын санал аваагүй тул уг заалтыг хүчинтэй хэвээр үлдээсүгэй. 4. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийн тухай Монгол Улсын Их Хурлын 1994 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн 9 дүгээр тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтыг хүчингүй болгосугай. 5. Энэ тогтоол эцсийн шийдвэр тул гармагцаа хүчин төгөлдөр болно. ДАРГА Г.СОВД ГИШҮҮД Г.НЯМДОО Л.БААСАН Ц.ЦОЛМОН Н.ЖАНЦАН С.ЖАНЦАН Д.ЧИЛХААЖАВ
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5