57 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл авч дүгнэлт гаргасан, түүнчлэн энэхүү хуралдаанд Б.Цэрэндорж хүндэтгэх шалтгаанаар биеэр оролцож чадаагүй учир өөрийгөө Цэцэд төлөөлөх эрхийг Б.Түмэн, П.Цагаан нарт албан ёсоор /бичгээр/ олгосныг буруу гэж үзэх үндэслэлгүй байна. Татварын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн дээрх заалт нь Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэгт “Иргэн …халдашгүй чөлөөтэй байх эрхтэй, …хуульд заасан үндэслэл журмаас гадуур дур мэдэн хэнийг ч … эрх чөлөөг нь хязгаарлахыг хориглоно” гэж заасныг шууд зөрчиж байгаа бөгөөд бие хамгаалах тусгай хэрэгслийн жагсаалт, түүнийг хэрэглэх журмыг хуулиар тогтоох ёстой байтал гүйцэтгэх байгууллагууд тогтоож байхаар заасан нь буруу болжээ. Татварын ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 18 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн заалт Үндсэн хууль зөрчсөн эсэх нь Цэцийн хуралдааны хэлэлцүүлэг, бусад нотлох баримтаар хангалттай нотлогдохгүй байгаа тул энэхүү хоёр заалттай холбогдох маргааны талаар нэмэлт шалгалт хийх шаардлагатай гэж Цэцийн гишүүдийн дийлэнхи олонхи нь санал өгсөн тул энэ асуудлыг улс төр, хууль зүй, эдийн засгийн мэргэжил бүхий хамтарсан шинжээч томилж дүгнэлт гаргуулах замаар дахин нэмэлт шалгалт хийсний эцэст Цэц эцэслэн шийдвэрлэхээр хойшлуулах нь зүйтэй гэж үзэв. Татварын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь өгүүлбэрийн заалт нь Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсгийн заалтыг, Хүн амын орлогын албан татварын хуулийн 7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн заалт нь “Монгол Улсын иргэн хуулиар ногдуулсан албан татвар төлөх”, “Улсын Их Хурал … хуульд өөрчлөлт оруулах … асуудлыг өөрийн онцгой бүрэн эрхэд хадгалж шийдвэрлэнэ” гэсэн Үндсэн хуулийн 17 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3, 25 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалтыг тус тус зөрчсөн нь Цэцийн хуралдааны хэлэлцүүлэг, хавтаст материалд авагдсан нотлох баримтуудаар хөдөлбөргүй батлагдаж байх тул Монгол Улсын Үндсэн хуулийн 66 дугаар зүйлийн 3, 4, Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн заалтыг удирдлага болгон Цэцийн бүх гишүүдийн хуралдаанаас ТОГТООХ нь: 1. Татварын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн нэг дэх хэсгийн “…бие хамгаалах тусгай хэрэгслийн жагсаалт, түүнийг хэрэглэх журмыг Улсын Ерөнхий прокурорын зөвшөөрснөөр Улсын татварын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар тогтооно”, Хүн амын орлогын албан татварын хуулийн 7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5