Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /1992-2003/

82 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Сонгогч саналын хуудсанд илүү нэр дэвшүүлэх, дутуу дугуйлахад уг хуудас хүчингүй болно. Иймд сонгогч саналаараа нэр дэвшигчийг сонгохгүйд хүрэв. Иймд Үндсэн хуулийн цэцээс энэ хуулийн талаарх зохих дүгнэлт гаргах, эсхүл 1994 оны 6 дугаар сард нийт ард түмний дунд: 1/ Улсын Их Хурлын сонгуулийн хууль Монгол Улсын Үндсэн хуультай нийцэж буй эсэх; 2/ Зөрчилтэй хуулиар сонгогдсон Улсын Их Хурлын гишүүд Үндсэн хуулиар олгогдсон онцгой бүрэн эрхээ хэрэгжүүлж байгаа эсэх асуудлаар асуулга зохион байгуулж өгөхийг хүсье” гэжээ. Монгол Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Лүндээжанцан /Гадаад бодлого, аюулгүй байдлын байнгын хорооны дарга/, Ц.Товуусүрэн /Улсын Их Хурлын гишүүн/ нараас бичгээр ирүүлсэн тодорхойлолтондоо дараахь тайлбарыг ирүүлжээ. Үүнд: 1. Сонгуулийн тэгш эрхийн зарчмыг хангах талаар Уг зарчим нь улс төрийн тэгш эрхийн зарчмаар үндсэндээ тодорхойлогдоно. Энэ нь нэг хүн нэг санал гэсэн зарчимд тулгуурлана. Сонгуулийн эрхтэй ямар ч хүн нийгмийн байдал, хүйс, шашин шүтлэг, үндэс зэргийг үл харгалзан хуулиар тогтоосон мандатын төлөө нэг л санал өгөх бөгөөд энэ нь бусад сонгогчийн саналтай ижил үнэлгээтэй байна. Энэ талаас нь үзэхэд Улсын Их Хурлын сонгуулийн хууль иргэн бүр улс төрийн тэгш эрхтэй байх тухай Үндсэн хуулийн заалтыг зөрчсөн гэж үзэх үндэсгүй юм. Тухайн тойрогт нэрсийн жагсаалтад бүртгэгдсэн бүх сонгогч тэгш эрх эдэлсэн гэж болно. Нөгөө талаас мандатын тоо ойролцоо учир улсын хэмжээгээр нийт сонгогчдын тэгш эрхийг хангахад чиглэгдсэн гэж үзэж болно. Сонгуулийн хуулийг Улсын Бага Хурлаар хэлэлцэх үед энэ асуудлыг онцгой анхаарч үзсэн юм. Сонгуулийн тойргийг тогтоохдоо засаг, захиргааны нэгжийг баримтлах ёс дэлхийн олонхи оронд байдаг тул хэрэглэсэн билээ. Харин ойролцоо тооны хүмүүс сонгуулийн нэг мандатад оногдож байхаар дараахь аргачлалыг хийсэн. Тэр үеийн мэдээгээр 18 наснаас дээш насны хүмүүс 1.098.743 байсан. Үүнийг 76-д хуваахад нэг мандатад ногдох сонгогчийн тоо 144.57 болж байв. Тойрог тус бүрийн сонгогчийн тоог энэ дундаж тоонд хуваахад уг тойрогт оногдох мандатын тоо гарч байгаа юм. Гарсан тоог ойролцоолж дээш доош нь орон дэвшүүлэх замаар бүхэл тоо болгосон. Ийнхүү нэг мандатад ногдох сонгогчдын тоо нийт тойрогт ойролцоогоор ижил байхад тойрог, тойрогт мандатын болон сонгогчдын тоо өөр

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5