83 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл өөр ч гэсэн нэг саналын хувийн жин бүх тойрогт бас ойролцоогоор ижил байдаг учраас сонгуулийн тэгш эрх огт хангагдаагүй гэж үзэх үндэслэлгүй юм. 2. Саналаа чөлөөтэй илэрхийлэх эрхийн талаар Энэхүү эрхийн үндсэн агуулга нь сонгогчдод сонголт хийх боломжтой хувилбаруудыг санал болгож сонгогч тэндээс өөрийн хүсэл зоригоор хэний ч шахалт хавчилтгүйгээр сонголт хийх боломжтой гэж үзсэн юм. Энэ боломжийг: 1. Сонгуульд чөлөөтэй, хэний ч шахалт, хавчилтгүйгээр хүсэл зоригтоо нийцсэн хүний нэрийг дэвшүүлэх; 2. Тэр хүнээ сурталчлах; 3. Өөрөө нэр дэвшигчийн дотроос сонгоё гэсэн хүнээ /намаа/ хэний ч албадлага, хавчилтгүйгээр сонгож саналаа өгөх талаар хангагддаг. Харин одоогийн мөрдөж байгаа сонгуулийн хуулиар: 1. Ухаан мэдрэл эрүүл бус, гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсоноос бусад ямар ч хүний нэр дэвшүүлэх бололцоог олгосон. 2. Сонгуульд бүртгэгдсэн нам, тэдгээрээс нэр дэвшсэн болон бие даасан нэр дэвшигчдээс бусад сонголт хийх өргөн боломжтой. 3. Намууд болон нэр дэвшигчдийн аль нь ч таалагдахгүй бол саналаа өгөхгүй байх эрхтэй 4. Тэр бүү хэл сонгуульд оролцох эсэх нь сонгогчийн сайн дурын хэрэг байхаар заасан. 5. Сонгуулийн сурталчилгаа шударга, тэгш байх бололцоог бодолцсон. 6. Сонгогчид санал өгөх үед нь нөлөөлөх, албадах, хүчээр үл нийцэх хүний төлөө санал өгүүлэх оролдлогыг хориглосон зэрэг заалт орсон юм. Энэ бүхэн нь сонгогч саналаа чөлөөтэй илэрхийлэх бололцоог бүрэн олгож байгаа юм. Харин сонгуульд нам нэр дэвшүүлэх, санал хураахаас 24 цагийн өмнө сурталчилгааг зогсоох зэрэг болон бусад хязгаарлалтыг хийж өгсөн нь сонгуулийг цэгцтэй зөв явуулж төрөө төвхнүүлэхэд чиглэсэн, бусад аль ч оронд байдаг хязгаарлалтууд юм. Хэдийгээр Үндсэн хуульд намаас нэр дэвшүүлэх тухай заалтад өөр субъектын тухай тодорхой заалт оруулаагүй боловч заавал намын саналыг сонгогчид тулгах учиргүй гэдэг баримтлалын үүднээс бие даасан нэр дэвшигч байх боломжийг хуульд тусгасан юм.
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5