167 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл …Цэцийн дарга, эсхүл түүний итгэмжилснээр …Цэцийн аль нэг гишүүн Улсын Их Хуралд танилцуулна” гэсэн заалтаас өөр Үндсэн хуулийн 66 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн заалтын дагуу Цэцийн дүгнэлтийг хэлэлцэх тухай заалт энэ хуульд ороогүй байна. Тодруулж хэлбэл, Улсын Их Хурлын авч хэлэлцэх ёстой арван төрлийн Цэцийн дүгнэлтээс хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн талаар гарсан Цэцийн дүгнэлтийг Улсын Их Хурал хэрхэн авч хэлэлцэхийг дээрх зүйлд тодорхой заасан боловч үлдсэн найман төрлийн дүгнэлтийг хэрхэн хэлэлцэх талаар Улсын Их Хурлын тухай хуульд заагаагүй байна. Улсын Их Хурлаар хэлэлцэх ёстой Цэцийн дүгнэлт ийнхүү өрөөсгөл тусгагдсан атлаа Улсын Их Хурлаар хэлэлцэх ёсгүй, Үндсэн хуулийн 66 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт /3, 4-т/ заасны дагуу гарсан Цэцийн дүгнэлтийг Улсын Их Хурал хэлэлцэхээр хуульчилсан тухай дээр өгүүлсэн билээ. Улсын Их Хурлын Байнгын хороо /Дотоод асуудлын/ 1994 оны 2 дугаар сарын 8-ны өдрийн хурлаараа гишүүн Ц.Төрмандах Үндсэн хуулийн 29 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн заалтыг зөрчсөн тухай Цэцийн дүгнэлтийг хүлээж авах боломжгүй гэж үзэж, энэ дүгнэлтээ Улсын Их Хуралд оруулжээ. Гишүүд Үндсэн хуулийн 66 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 3, 4 дэх заалтын дагуу гарсан Цэцийн дүгнэлтийг Улсын Их Хурал шүүн хэлэлцэж эцсийн шийдвэр гаргах эрхтэй эсэх талаар маргалдсан боловч ганц ч удаа санал хураагаагүй бөгөөд дараа нь энэ асуудлаар тайлбар гаргахаар болж уг асуудлыг хаажээ. Харин С.Зориг Үндсэн хуулийн 29 дүгээр зүйлийн нэг дэх хэсгийн заалтыг зөрчсөн тухай Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийн талаар дахин хүчтэй маргаан өрнүүлсний эцэст санал хурааж Цэцийн дүгнэлтийг зөвшөөрчээ. Ийнхүү Үндсэн хуулийн 66 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 3, 4-т заасан асуудлаар цаашдаа Үндсэн хуулийн цэцээс гаргасан дүгнэлтийг Улсын Их Хурал зөвшөөрөх эсэх тухай санал хурааж шийдэж байна гэсэн жишиг тогтлоо гэж гишүүд үзжээ. Улсын Их Хурлаас Ерөнхий прокурор Н.Ганбаяр Үндсэн хуулийн зарим заалт зөрчсөн тухай Цэцийн дүгнэлтийг хууль зүйн үндэслэлгүй гэсэн /88 дугаар/ тогтоол гаргасан нь Үндсэн хуулийн 66 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 3, 4 дэх заалтын дагуу гарсан Цэцийн дүгнэлтийг Улсын Их Хурал зөвшөөрөх эсэх тухай санал хураах байдлаар эцсийн шийдвэр гаргана гэдгээ эрх зүйн актын хэмжээнд албан ёсоор илэрхийлсэн анхны тохиолдол юм. Үндсэн хууль зөрчсөн шийдвэрт хүрэх тулгуур нь Улсын Их Хурлын тухай хуулийн 452 дугаар зүйлийн 3 дахь заалт болсон нь дээрх хоёр баримтаас харагдаж байна.
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5