Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /1992-2003/

19 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ДҮГНЭЛТ 1992.12.02 № 01 Улаанбаатар хот “Орон нутгийн харъяалалтай зарим хот, хороодыг тухайн суманд нь нэгтгэн харъяалуулах тухай” Монгол Улсын Их Хурлын 1992 оны 8 дугаар сарын 21-ний 24 дүгээр тогтоол Үндсэн хууль зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн энэ дүгнэлтийг 1992 оны 12 дугаар сарын 2-ны 15.00 цагт зөвлөлдөх тасалгаанд /Төрийн ордны 251 дүгээр өрөөнд/ үйлдэв. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн хуралдааныг Цэцийн дарга Г.Совд даргалж, гишүүдэд Г.Нямдоо, Н.Жанцан /илтгэгч/, Ж.Чойжанцан, Д.Чилхаажав нарын бүрэлдэхүүнтэй хийв. Цэцийн хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Цэндээхүү оролцов. Маргагч талуудыг төлөөлж Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Улсын Их Хурлын гишүүн Ж.Бямбадорж, Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Засаг захиргааны яамны Засаг захиргааны удирдлага, зохицуулалтын тасгийн дарга Б.Мижид нар оролцов. “Орон нутгийн харъяалалтай зарим хот, хороодыг тухайн суманд нь нэгтгэн харъяалуулах тухай” Улсын Их Хурлын 1992 оны 8 дугаар сарын 21-ний 24 дүгээр тогтоолыг Үндсэн хууль зөрчсөн гэж үзэж байгаа талыг төлөөлж Монгол Улсын иргэн Бугант компанийн ерөнхий захирал И.Бадарч, Ерөө сумын Иргэдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Р.Даваажав, Сэлэнгэ аймгийн Мандал сумын АХГЗ-ны дарга Ч.Базар нар оролцов. Монгол Улсын иргэн Бугант компанийн ерөнхий захирал

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5