Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /1992-2003/

173 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Үндсэн хуульд нийцэж байгаа эсэхийг хянан шалгах болон Цэцийн хуралдааны үед шалган тогтоов. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн хуралдаанд оролцож иргэн Д.Ламжав тайлбарлахдаа: “Би Цэцэд гаргасан өргөдлийн шаардлагаа дэмжиж байна. Улсын Их Хурлын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт Улсын Их Хурлаар эцэслэн шийдвэрлүүлэхээр заасан маргаан нь зөвхөн ажил төрлийн бус хуулийн асуудлаар ч гарсан маргаан байж болно. Ийм маргааныг Улсын Их Хурал эцэслэн шийдвэрлэвэл шүүх засаглалд хохирол учирна. Мөн Улсын Их Хурлын тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 54 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 55 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсгийн заалтууд үнэхээр иргэнд Үндсэн хуулиар олгогдсон мэдээллийн эрх чөлөөг хаан боогдуулж байна. Улсын Их Хурлын чуулган, Улсын Их Хурлын гишүүдийн ажлын зөвлөлгөөн, Байнгын хорооны хуралдааны явцын тэмдэглэлийг ашиглах, хадгалах ажлыг Ерөнхий нарийн бичгийн даргын тогтоосон журмын дагуу Тамгын газар эрхлэн гүйцэтгэх, тэдгээрийг зөвхөн Ерөнхий нарийн бичгийн даргын зөвшөөрлөөр үзүүлж байхаар тогтоосон энэ асуудлыг нэг албан тушаалтны гарт оруулж иргэдээс төр, түүний байгууллагаас хууль ёсоор тусгайлан хамгаалбал зохих нууцад хамаарахгүй асуудлаар мэдээлэл хайх, хүлээн авах эрхийг баталгаагүй болгосон гэж үзнэ. Өөрийн гомдолд дурдсан шаардлагуудтай холбогдуулан Улсын Их Хурлын ямар зүйлийн ямар заалт Үндсэн хуулийн ямар заалтыг зөрчиж байгаа, бүр цаашилбал Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын шууд холбогдох ямар заалтыг зөрчиж байгаа тухай дэлгэрэнгүй хүснэгт үйлдсэнийг танилцуулах нь зүйтэй” гэв. Итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ганболдоос:” Гомдол гаргагч нарын гаргасан үндэслэлүүдтэй танилцлаа. Улсын Их Хурлын 20 дугаар зүйлийн 3 дахь хэсэг Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчөөгүй. Энэ бол ажил төрлийн маргааны тухай асуудал бөгөөд Улсын Их Хурлын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 2-т чухамдаа Засгийн газарт асуулт тавьж, өмнө тавьсан асуулгын хариуг сонсоно гэж маш тодорхой заасан. Улсын Их Хурлын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг,

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5