87 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Монгол Улсын Үндсэн хуулийн 21 дүгээр зүйлд сонгуулийн тэгш эрхийн зарчмыг хуульчлан заагаагүйн гадна уг хуулийг хэлэлцэн баталсан Ардын Их Хурлын хуралдааны удаа дараагийн протоколд сонгуулийн тэгш эрхийн зарчмын талаар ямар нэгэн санал гараагүй байна. Маргагч талуудын гомдолд сонгогчид өөрсдийн сонгохыг хүссэн нэр дэвшигчид нь уг тойргоос сонгох мандатын тоонд хүрэхгүй тохиолдолд сонгохыг хүсээгүй бусад нэр дэвшигчдийн төлөө хүчээр санал өгүүлж, сонгуулийн чөлөөт зарчмыг алдагдуулав гэсэн нь тодорхой баримтаар нотлогдохгүй байна. Иргэн Н.Баасанжаваас 1994 онд Сонгуулийн хууль Үндсэн хуультай харшилж байгаа эсэх, Улсын Их Хурлын гишүүдийн бүрэн эрх хууль ёсны эсэх талаар ард нийтийн санал асуулга явуулж өгөхийг хүссэн нь Үндсэн хуулийн цэцийн шийдэх эрх хэмжээний асуудал биш. Улсын Их Хурлын Сонгуулийн хуулийн 1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн зарим заалт, 33, 35, 36, 38 дугаар зүйлийн зарим заалтууд боловсронгуй бус байгаа нь Монгол Улсын Үндсэн хуулийн 21 дүгээр зүйлийн 4-т буй Улсын Их Хурлын сонгуулийн журмыг хуулиар тогтооно гэсэн заалтын хүрээнд хуульчлагдсан тул Монгол Улсын Үндсэн хуулийн Хавсралтын хуулийн нэгдүгээр зүйлийн 2-ын 2 дахь заалтаар Улсын Бага Хуралд олгогдсон хууль тогтоох эрх хэмжээнд шийдвэрлэгдсэн байна. Иймд Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн хуулийн зарим заалт Үндсэн хуультай харшилдав гэж үзсэн иргэн Ө.Сэргэлэн, Н.Баасанжав нарын хүсэлтийг хангах үндэслэлгүй байна. Монгол Улсын Үндсэн хуулийн 66 дугаар зүйл, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийг үндэслэн ТОГТООХ НЬ: 1. Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн хуулийн 1 дүгээр зүйлийн 2 дахь заалт, 33 дугаар зүйлийн 3, 35 дугаар зүйлийн 2, 36 дугаар зүйлийн 3, 38 дугаар зүйлийн 2 дахь заалтууд Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчиж байна гэж үзсэн Ө.Сэргэлэн, Н.Баасанжав нарын өргөдөлд дурдсан гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзэв. 2. Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн хуулийг Монгол Улсын Үндсэн хуулийн хүрээнд боловсронгуй болгох шаардлага байгааг Үндсэн хуулийн цэц үгүйсгэхгүй байна. 3. Манай дүгнэлтийг хэрхэн шийдвэрлэсэн тухай хариуг түүнийг
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5