123 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Монголын ардчилсан холбооны ерөнхийлөгч Д.Баттулга Цэцэд өгсөн тодорхойлолтдоо: “Ц.Элбэгдорж 1993 оны 11 дүгээр сарын 11-нд Ерөнхий зохицуулах зөвлөлийн шийдвэрээр МоАХ-ны даргаар сонгогдон ажиллаж байна. МоАХ-ноос нэмэгдэл авдаг байсан. 1994 оны 1 дүгээр сарын 1-нээс өгөхийг зогсоосон захирамж гаргасан. Ц.Элбэгдорж МоАХ-ны даргын ажил хийж байгаа нь Д.Ганболдынхтой адил юм” гэжээ. “Ардчилал-Таймс” сонины сурвалжлагч Бадарч Цэцэд өгсөн тодорхойлолтдоо: “Манай сонины газар бол 1993 оны 8 дугаар сараас байгуулагдсан бие даасан чөлөөт хэвлэл юм. С.Зориг манай сонинг санаачлагчдын нэг болохоос биш энд ямар нэг ажил эрхэлдэггүй юм” гэжээ. Цэцийн хуралдааны үед иргэн Ц.Төрмандах: “Ц.Элбэгдорж Монголын ардчилсан холбооны даргын алба хашиж байгаа, С.Зориг Стратеги судлалын төвийн захирал болон олон нийтийн сонгуульт бусад ажил давхар хашиж байгаа нь Үндсэн хуулийн 29 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн заалтыг гарцаагүй зөрчиж байгаа бөгөөд үүнийг нарийвчлан судлах шаардлагатай юм” гэжээ. Д.Ганболд Цэцийн хуралдаанд оролцож тайлбарлахдаа: “Намын даргын үүрэгт ажлыг Улсын Их Хурлын гишүүний ажилтай хослуулан гүйцэтгэж байгааг Үндсэн хуулийн зөрчил гэж үзэхгүй байна. Учир нь манай намын хувьд гэвэл улс орны хувь заяанд зарчмын ач холбогдолтой аль ч асуудлаар нэгдмэл байр суурьтай байдгийн илрэл нь Парламентын суудлыг намын удирдлагын суудалтай хослуулж буй явдал юм” гэжээ. С.Зориг “Стратеги судалгааны төв гэж албан ёсоор бүртгэлтэй байгууллага байхгүй. Гэвч энэ төвийн нэрээр төрийн зүтгэлтэн, судлаачийн хувьд хууль тогтоох, хэрэгжүүлэх үйл ажиллагаатай шууд холбоотой хэд хэдэн арга хэмжээг холбогдох байгууллагуудтай хамтран зохион байгуулсан. Одоо ч ийм юм хийхээр төлөвлөж байна” гэжээ. Ц.Элбэгдорж: “Улсын Их Хурлын гишүүн хууль тогтооход оролцох эрхээ үр бүтээлтэй хэрэгжүүлэх, ард түмний элч байх үүргээ гүйцэтгэхэд тус дэм болохуйц улс төр, олон нийтийн болон судалгааны байгууллагад сонгуульт үүрэг гүйцэтгэх, орон тооны бус ажил, албан тушаал хашихыг Үндсэн хуулийн тухайн заалтаар хориглоогүй учраас миний бие МоАХ-ны даргын ажил хавсарч байгаа нь Үндсэн хуулийн 29 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн заалтыг зөрчөөгүй гэж үзэж байна” гэжээ.
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5