180 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл “Монгол Улсын Үндсэн хуулийн цэц бол Үндсэн хуулийн биелэлтэд дээд хяналт тавих, түүний заалтыг зөрчсөн тухай дүгнэлт гаргах, маргааныг магадлан шийдвэрлэх бүрэн эрх бүхий байгууллага, Үндсэн хуулийг чандлан сахиулах баталгаа мөн”, мөн хуулийн 66 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Үндсэн хуулийн цэц нь Үндсэн хуулийг зөрчсөн тухай маргааныг иргэдийн өргөдөл, мэдээллийн дагуу өөрийн санаачилгаар буюу Улсын Их Хурал, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Дээд шүүх, Улсын Ерөнхий прокурорын хүсэлтээр хянан шийдвэрлэнэ” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байна. Зургаа. Улсын Их Хурлын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 2, 38 дугаар зүйлийн 1, мөн хуулийн 51, 54, 55 дугаар зүйлүүдийн 1 дэх хэсгийн заалтууд Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчиж байна гэсэн иргэн Д.Ламжавын өргөдөлд дурдсан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай. ДАРГА Г.НЯМДОО ГИШҮҮД Л.БААСАН Ц.ЦОЛМОН С.ЖАНЦАН Ч.ЭНХБААТАР
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5