Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /1992-2003/

60 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл 2. Хэрэв энэхүү дүрэм Үндсэн хуульд харшилж байгаа нь үнэн бол Үндсэн хуулийн Хавсралтын хуулийн тавдугаар зүйлийн “3”, есдүгээр зүйлийн “2” ёсоор дээрх дүрэм 1992 оны 2 дугаар сарын 12-ны өдөр хүчингүй болсон байх ёстой билээ. 3. Гэтэл Засгийн газар ажил хаялт бүрийн эсрэг дээрх дүрмийг баримтална гэж удаа дараа мэдэгдсээр байна. 4. Хэрэв энэхүү дүрэм Үндсэн хуульд нийцээгүй, тэр тусмаа харшилсан бол шүүх түүнийг барин хэрэг шийдвэл Үндсэн хуулийн хавсралтын хуулийн тавдугаар зүйлийн “3” дугаар заалтыг зөрчих болно. Нэг үгээр хэлбэл энэ дүрмийг тойрон олон хүн хамарсан маргаан дэгдсээр байгаа тул Үндсэн хуулийн цэцэд хандаж дараахь хүсэлтийг тавьж байна. Үүнд: БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1990 оны 99 дүгээр зарлигаар баталсан “Хамт олны хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх дүрэм” Монгол Улсын Үндсэн хуульд нийцэж /харшилж/ байгаа эсэх талаар дүгнэлт гаргаж өгнө үү гэжээ. Д.Ламжавын гомдлыг үндэслэн Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүн Л.Баасан 1993 оны 3 дугаар сарын 15-ны өдөр маргаан шийдвэрлэх ажиллагааг үүсгэжээ. БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1990 оны 99 дүгээр зарлигаар баталсан “хамт олны хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх дүрэм” Монгол Улсын Үндсэн хуультай хэрхэн нийцэж байгаа эсэхийг маргааныг хянан шалгах болон Цэцийн хуралдааны үед шалган тогтоов. 1. Улсын дээд шүүхийн гишүүн Б.Цогнямаас ирүүлсэн 1993 оны 3 дугаар сарын 20-ны 3/346 тоот албан бичигт “Тус улсын шүүхүүд нь Хөдөлмөрийн хуулийн 89 дүгээр зүйл, Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1990 оны 99 дүгээр зарлигаар баталсан “хөдөлмөрийн хамт олны маргааныг хянан шийдвэрлэх дүрэм”-ийн дагуу 1990-1993 онд Эрдэнэт хотын Уулын баяжуулах үйлдвэр, УБТЗ-ын нэгдсэн эмнэлэг, Улсын төв номын сан, Савхин эдлэлийн үйлдвэр, Өмнөговь аймгийн ерөнхий боловсролын дунд сургууль зэрэг газарт хууль бус ажил хаясан тухай хэргүүдийг хянан шийдвэрлэсэн байна. Манай улсад ажил хаях эрхийг хуульчлан баталгаажуулсан тул дээрх дүрмийг Үндсэн хууль зөрчсөн гэж үзэх боломжгүй юм. Харин уг дүрэм нь шат дамжлага ихтэй, зарим асуудлыг тусгаагүй орхигдуулсан тул хууль болгох саналыг дэмжиж байгаа болно” гэжээ.

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5