113 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ 1994 оны 1 дүгээр Дугаар 16 Улаанбаатар хот сарын 14-ны өдөр Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийн тухай Төр, сүм хийдийн харилцааны тухай хуулийн зарим заалт Монгол Улсын Үндсэн хууль зөрчсөн эсэхийг хянан үзэхийг хүссэн иргэн А.Ганбаатар, Д.Ганболд, Р.Гончигдорж, С.Зориг, Ц.Элбэгдорж, Т.Эрдэнэбилэг, Д.Ламжав, Д.Дашдэндэв нарын гомдлыг хянан хэлэлцээд гаргасан Үндсэн хуулийн цэцийн 1994 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн дүгнэлтийг хэлэлцээд Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь: 1. Төр, сүм хийдийн харилцааны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 6 дахь хэсэг, 9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 12 дугаар зүйлийн 2 дахь хэсэг Үндсэн хуулийн Аравдугаар зүйлийн 3 дахь хэсэг, Арван дөрөвдүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Арван зургадугаар зүйлийн 15 дахь хэсгийг тус тус зөрчсөн тухай Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг хууль зүйн үндэслэлтэй гэж үзсүгэй. 2. Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийн тогтоох хэсгийн 2 дахь заалтыг хүлээн зөвшөөрсүгэй. ДАРГА Н.БАГАБАНДИ
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5