Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /1992-2003/

122 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл ноцтой зөрчиж байна”; иргэн Ц.Төрмандах Үндсэн хуулийн цэцэд 1994 оны 1 дүгээр сарын 21-нд хандаж гаргасан өргөдөлдөө: “Улсын Их Хурлын гишүүн Ц.Элбэгдорж Монголын ардчилсан холбооны дарга, МААА-ны холбооны ерөнхийлөгчөөр, С.Зориг МҮАН-ын дэргэдэх Стратеги судлалын төвийн захирал, Ардчилал-Таймс сонинд ажилладаг нь Үндсэн хуулийн 29 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн заалтыг зөрчиж байна” гээд шалгаж шийдвэрлэхийг хүсчээ. Маргааныг хянан шалгах үйл ажиллагаа Цэцийн хуралдааны явцад дараахь байдлууд тогтоогдов. Ц.Элбэгдорж Цэцийн гишүүдийн тавьсан асуултанд хариулж бичгээр өгсөн тайлбартаа: “Миний бие 1991 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр Монголын ардчилсан холбооны ээлжит бус их хурлаас Монголын ардчилсан холбооны ерөнхий зохицуулагчаар, 1993 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Монголын ардчилсан холбооны даргаар сонгогдон ажиллаж байна. 1993 оны 1 дүгээр сарын 1-нээс эхлэн Монголын ардчилсан холбооны дэд зохицуулагчийн шийдвэрийн дагуу Улсын Их Хурлын гишүүний цалингийн нэмэгдлийг мөнгөний ханш, байгууллагын цалингийн сүлжээний өөрчлөлтийн дагуу Монголын ардчилсан холбооноос он дуустал надад өгч байсан. 1994 оноос нэмэгдэл авахаа больсон. Улсын Их Хурлын гишүүн нь хуулиар тогтоосон үүрэгт нь үл хамаарах бусад ажил, албан тушаал хавсарч болохгүй гэсэн Үндсэн хуулийн заалт нь УИХ-ын гишүүний үүрэгт нь хамаарал бүхий ажил, албан тушаалыг цалинтай ч, цалингүй ч ямар нэг хэлбэрээр хавсарч болохыг зөвшөөрсөн гэж үзэж байгаа учир хууль тогтоох, ард түмний элч байх үүргээ үр бүтээлтэй хэрэгжүүлэхэд тус дэм болохуйц Монголын ардчилсан холбооны даргын ажил хавсарч байгаагаа Үндсэн хуулийн 29 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн заалтыг зөрчсөн гэж үзэхгүй байна” гэжээ. Д.Ганболд Цэцэд өгсөн нэмэлт тайлбартаа: “Парламентын суудлыг улс төрийн намын тэргүүний ажилтай хослуулж буй нь Үндсэн хуулийг зөрчиж байгаа хэрэг биш, харин намуудын баримтлах ёстой хэв ёс гэж үзэж байна” гэжээ. Маргааныг хянан шалгах явцад МҮАН-ын ерөнхий нягтлан бодогч Д.Дашмаа Цэцэд өгсөн тодорхойлолтдоо: “Д.Ганболд МҮАН байгуулагдсан үеэс тэргүүнээр сонгогдон ажиллаж байгаа нь үнэн. 1993 оны 1 дүгээр сарын 6-ны өдрийн МҮАН-ын Ерөнхий зөвлөлийн тогтоолын дагуу тэргүүний цалингийн 20 хувийн нэмэгдэл 2500 төгрөгийг, мөн оны 7 дугаар сар хүртэл авсан. Түүнээс хойш цалин аваагүй” гэжээ.

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5