138 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл холбогдох асуудлыг хуульд заасны дагуу шийдвэрлэнэ гэдэгт итгэж байна” гэжээ. 2. Гомдол гаргагч Ц.Олзвой хуралдаанд оролцож гаргасан тайлбартаа: “Улсын Их Хурлын хэд хэдэн гишүүн Үндсэн хууль, Монгол Улсын бусад хуулиудыг зөрчсөн, Улсын Их Хурлын хуралдаан тасалсан асуудал бий. Энэ талаар Улсын Их Хуралд хэд хэдэн удаа бичиж зохих санал хүсэлт гаргасан боловч шийдвэрлэж өгөөгүй. Иймд хуулиа дээдлэн ажиллах Цэцийн гишүүдэд хандаж асуудлыг шалгаж өгөхийг хүссэн болно. Цэц асуудлыг хуулийн хүрээнд шударгаар шийдвэрлэх байхаа. Энэ өдрийн хуралдааны үед зарим нэгэн сониныг Хууль зүйн яаманд бүртгэлтэй гэдгийг танилцаж мэдлээ. Улсын Их Хурлын гишүүн С.Зориг Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн нь тодорхой байна” гэв. 3. Улсын Их Хурлын гишүүн С.Зориг, түүний өмгөөлөгч А.Энхбат нар хуралдаанд оролцож тайлбарлахдаа: “Цэцийн хуралдаанд бэлтгэх явцад өгсөн тайлбараа дахин танилцуулах байна. Стратеги судалгааны төв нь ашиг олж, аж ахуйн үйл ажиллагаа эрхлээгүй. Харин аялал жуулчлалын ААА компанид дансаа ашиглуулсан явдал бий. Стратеги судалгааны төвийг байгуулан ажиллуулсан нь Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн явдал биш гэдгийг тайлбарлая” гэжээ. 4. Маргааныг шалгах ажиллагааны явцад Стратеги судалгааны төвийн аж ахуйн гүйлгээний дансны талаар лавлагаа авахад уг төв нь Худалдаа хөгжлийн банкинд төгрөгийн 280007 /одоо 206001/ данстай байсан ба 1991-1992 онд 1998448=00 төгрөгийн орлого орж, 1995259 төгрөг 80 мөнгөний зарлага гарч одоо 3188 төгрөг 20 мөнгөний үлдэгдэлтэй байна. Тус банкинд валютын 151584 /одоо 286047/ дансанд 1992 оны 4 дүгээр сарын 16-нд 3000 ам.доллар орсон ба түүнийг мөн оны 5 дугаар сарын 13-нд авч одоо 5 доллар 75 центийн үлдэгдэлтэй байна. Тус төв 1991 оны 8 дугаар сард Худалдаа хөгжлийн банкнаас валютын зээл авч төлөөгүй учир шүүхээр шийдвэрлэгдсэн байна. Нийслэлийн Сүхбаатар дүүргийн шүүх 1993 оны 12 дугаар сарын 21-нд 867 дугаар шийдвэр гарган Стратеги судалгааны төвөөс 5187 доллар 20 цент, Улсын тэмдгийн хураамж 102447 төгрөгийн хамт гаргуулахаар шийдвэрлэсэн байна. Стратеги судалгааны төв нь 1992 оны 11 дүгээр сарын 17-нд Монгол даатгал банкинд 305033 /шинэ 207034/ данс нээлгэн нийтдээ 51 удаа гүйлгээ хийж орлого 9710821 төгрөг 25 мөнгө, зарлага
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5