Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /1992-2003/

45 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл зөрчсөн байна. 2. Хүн амын орлогын албан татварын хуулийн 7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн заалт нь “Монгол Улсын иргэн хуулиар ногдуулсан албан татвар төлөх”, “Улсын Их Хурал, …хуульд өөрчлөлт оруулах… асуудлыг өөрийн онцгой бүрэн эрхэд хадгалж шийдвэрлэнэ” гэсэн Үндсэн хуулийн 17 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3, 25 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалтыг тус тус зөрчсөн байна. 3. Татварын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Татварын байцаагчийн бие хамгаалах тусгай хэрэгслийг хэрэглэх журмыг Улсын Ерөнхий прокурорын зөвшөөрснөөр Улсын Татварын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар тогтооно” гэсэн нь Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсгийн заалтыг зөрчсөн байна гэж үзэв. 4. Татварын хуулийг боловсруулахдаа хууль тогтоох техник зөрчсөн, мөн хуулийн 13 дугаар зүйлд албан татвар, хураамж, төлбөрт адилхан хариуцлага тогтоосон, 17 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт байгальтай харьцахад олгох эрхийн зөвшөөрлийн хураамж авах гэсэн нь ойлгомжгүй учраас Үндсэн хуульд харшилж байна гэж Б.Цэрэндоржоос иргэний хувьд гаргасан асуудлыг Улсын Их Хурал хууль тогтоох бүрэн эрхийнхээ дагуу шийдвэрлэсэн учраас Үндсэн хууль зөрчөөгүй гэж үзэж хэрэгсэхгүй болгов. ДАРГА Г.СОВД ГИШҮҮД Г.НЯМДОО Ж.БЯМБАА Б.ДАНГААСҮРЭН Д.ЧИЛХААЖАВ

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5