97 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ 1994 оны 1дүгээр Дугаар 9 Улаанбаатар хот сарын 13-ны өдөр Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийн тухай Шүүхийн тухай хуулийн зарим зүйл, заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчиж байна гэж үзсэн иргэн С.Зориг, А.Энхбат нарын өргөдөлд дурдсан гомдлын зарим хэсгийг хангах үндэслэлтэй гэсэн Үндсэн хуулийн цэцийн 1994 оны 1 дүгээр сарын 7-ны өдрийн дүгнэлтийг хэлэлцээд Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь: 1. Шүүхийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 2 дахь хэсэг Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх хэсгийг, Шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 49 дүгээр зүйлийн 3, 4 дэх хэсэг Үндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлийн 4 дэх хэсгийг, Шүүхийн тухай хуулийн 41 дүгээр зүйл Үндсэн хуулийн Тавин нэгдүгээр зүйлийн 3 дахь хэсгийг тус тус зөрчсөн тухай Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг хууль зүйн үндэслэлгүй гэж үзсүгэй. 2. Шүүхийн тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 9 дэх хэсэг Үндсэн хуулийн Аравдугаар зүйлийн 3 дахь хэсгийг зөрчсөн тухай Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг хууль зүйн үндэслэлтэй гэж үзсүгэй. 3. Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийн тогтоох хэсгийн 2 дахь заалтыг хүлээн зөвшөөрсүгэй. ДАРГА Н.БАГАБАНДИ
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5