120 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл телевизийн нэвтрүүлэг бэлтгэх, солилцох, зуучлах, баримтат кино хийх, худалдах үйл ажиллагаа бүхий бүрэн бус хариуцлагатай Монголын Чөлөөт Телевиз-1 /МЧТ-1/ компани байгуулан ажиллаж ирсэн болох нь Сонгинохайрхан дүүргийн болон Улаанбаатар хотын татварын албанд байгаа аж ахуйн нэгжийн бүртгэлийн материал, дээрх албанаас ирүүлсэн тодорхойлолт, Улаанбаатар хотын шүүхийн 1993 оны 142 дугаар шийдвэр, Улсын Дээд шүүхийн мөн оны 52 дугаар магадлал, энэхүү маргааныг хянан шалгах явцад цугларсан бусад баримтуудаар тогтоогджээ. Ц.Төрмандах МЧТ-1 компанид ажиллаж байсан нь Улсын Их Хурлын гишүүний үүрэгт ажилтай ямар нэгэн хамааралгүй ба Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцэд хандаж гаргасан А.Ганбаатар, Д.Ганболд, Р.Гончигдорж, С.Зориг, Ц.Элбэгдорж, Т.Эрдэнэбилэг, Д.Ламжав, А.Энхбат, Н.Баасанжав нарын гомдлыг хүлээн авах нь зүйтэй байх тул Монгол Улсын Үндсэн хуулийн 66 дугаар зүйл, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийг удирдлага болгон ДҮГНЭЛТ ГАРГАХ нь: 1. Улсын Их Хурлын гишүүн Цогбадрах овогтой Төрмандах нь Монгол Улсын Үндсэн хуулийн 29 дүгээр зүйлийн “Улсын Их Хурлын гишүүний хуулиар тогтоосон үүрэгт нь үл хамаарах бусад ажил, албан тушаал хавсарч болохгүй” тухай заалтыг зөрчжээ гэсэн дүгнэлтийг Улсын Их Хуралд оруулж байна. ДАРГА Г.СОВД ГИШҮҮД Г.НЯМДОО Л.БААСАН Н.ЖАНЦАН Д.ЧИЛХААЖАВ
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5