148 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл 3 дахь хэсгийн заалтын дагуу хүчингүй болсон хууль хэрэглэж мөрдөн байцаалт явуулсныг таслан зогсоох талаар миний тавьсан хүсэлтийг ойшоогоогүй юм. Үндсэн хуулийн цэцтэй харьцахад намайг “яллагдагч” хэмээн нэрлэсэн, одоо ч нэрлэсээр байгаа нь Ерөнхий прокурор өөрөө энэ гүтгэлгийн хэрэгт шууд оролцогч нь болж байгааг нотолж байна. Миний бие Ерөнхий прокурор Ганбаярт өгсөн өргөдөлдөө Засгийн газрын үйл ажиллагааны тайланг 1992 оны 1 дүгээр сард Улсын Их Хурал хэлэлцэх үед арбитражийн гүйлгээний алдагдал, уг асуудалд Засгийн газар хэрхэн хандсан тухайг дэлгэрэнгүй хэлэлцээд 1992 оны 1 дүгээр сарын 22-нд тогтоол гаргаж Засгийн газарт итгэх шийдвэр гаргасныг анхаарахыг хүссэн. Үүнийг эс анхаарснаар Ерөнхий прокурор Монгол Улс 1974 онд нэгдэн орсон “Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пакт”-ын 15-ын 1 дүгээр зүйлийг зөрчиж миний иргэний эрхийг хөсөрдүүлсэн юм. Тэр Улсын Их Хурлын дээрх шийдвэрийг анхаарах хүсэлтийг аваагүйгээр олон улсын пактыг зөрчиж, тэгснээр Хавсралт хуулийг зөрчлөө” гэжээ. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн хуралдаанд оролцож өгч буй дээрх тайлбарууд Улсын Ерөнхий прокурор Н.Ганбаяр Үндсэн хуулийн заалтуудыг зөрчиж, тэр үйлдэл нь хүний эрхийг хөсөрдүүлж, прокурорын байгууллагын үйл ажиллагааг завхруулах агуулгатай байгааг нотолж уг асуудлыг Үндсэн хуулийн 66 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3-ын дагуу хянан шийдвэрлэж, туслах зорилготой билээ” гэжээ. ХЯНАВАЛ: Нэг. Монгол Улсын Прокурорын байгууллагын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 6, 2 дахь хэсэгт заасны дагуу прокурор хэрэг бүртгэх, мөрдөн байцаах зарим ажиллагаа явуулахад оролцох, хуульд заасан үндэслэл, журмын дагуу мөрдөн шалгах ажиллагаа явуулах нь халдашгүй, чөлөөтэй байх, хуульд заасан үндэслэл, журмаас гадуур хэнийг ч нэгжих, баривчлах, хорих, мөрдөн мөшгих, эрх чөлөөг хязгаарлахыг хориглох зэрэг Үндсэн хуульд заасан иргэний эрхийг баталгаажуулах, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах үйл ажиллагаанд хууль ёс зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсооход чиглэсэн Прокурорын хяналтын арга учир Монгол Улсын Үндсэн хуулийн 56 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг зөрчөөгүй байх тул энэ талаар гаргасан иргэн Д.Бямбасүрэнгийн гомдлыг хангах үндэслэлгүй байна.
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5