151 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ 1994 оны 12 дугаар Дугаар 88 Улаанбаатар хот сарын 6-ны өдөр Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийн тухай Монгол Улсын Ерөнхий прокурор Үндсэн хууль зөрчсөн, Прокурорын байгууллагын тухай хууль Үндсэн хууль зөрчсөн тухай Үндсэн хуулийн цэцийн 1994 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн дүгнэлтийг хэлэлцээд Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь: 1. Монгол Улсын прокурорын байгууллагын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 6, 2 дахь хэсгийн заалт Үндсэн хуулийн 56 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг зөрчөөгүй гэсэн Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрсүгэй. 2. Монгол Улсын Ерөнхий прокурор Н.Ганбаяр Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 12 дахь заалт, 56 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн заалтыг зөрчсөн тухай Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хууль зүйн үндэслэлгүй гэж үзсүгэй. ДАРГА Н.БАГАБАНДИ
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5