111 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл ДҮГНЭЛТИЙГ ГАРГАВ. 1. Монгол Улсын Төр, сүм хийдийн харилцааны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 6 дахь хэсгийн “Монгол Улс дахь буддын болон мусульман, шашин, бөө мөргөлөөс бусад шашны номлол, сургалт, сурталчилгааг тухайн шашны сүм хийдээс гадуур явуулахыг хориглоно”, 9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “Буддын болон мусульман шашны сүм хийд байгуулахад Монгол Улс дахь тухайн шашны удирдах төвийн албан ёсны санал дүгнэлтийг авсан байна”, 12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн “Тус улсад шашны байгууллагын шугамаар шашин номын зорилгоор ирснээс бусад гадаадын иргэн, харъяалалгүй хүн шашны сурталчилгаа явуулахыг хориглоно” гэсэн заалтууд Монгол Улсын Үндсэн хуулийн 10 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 14 дүгээр зүйлийн 2 дахь, 16 дугаар зүйлийн 15 дахь хэсгийг тус тус зөрчсөн гэж үзэв. 2. Энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 2, 7, 8 дахь хэсэг, 7 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, 8 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 13 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсгийн заалтууд Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчөөгүй байна. 3. Манай дүгнэлтийг хэрхэн шийдсэн тухай хариуг хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор мэдэгдэхийг Монгол Улсын Их Хуралд уламжилж байна. ДАРГА Н.ЖАНЦАН ГИШҮҮД Г.НЯМДОО Ц.ЦОЛМОН С.ЖАНЦАН Д.ЧИЛХААЖАВ
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5