Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /1992-2003/

119 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Гомдол гаргагч Н.Баасанжаваас миний хүсэлтийг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн хуралдаанаар хэлэлцэж байгаад талархаж байна. Миний хүсэлт бол Улсын Их Хурлаас баталсан хууль тунгалаг байгаасай гэдэг явдал. Улсын Их Хурлын гишүүн Ц.Төрмандах аж ахуй эрхэлж байснаас би өнөөдөр хохирч төрсөн дүүгээ алдаад сууж байна. Улсын Их Хурлын гишүүн цалингүй ч бай аж ахуй эрхэлнэ гэдэг чинь хууль тогтоох бололцоо алдана гэсэн хэрэг гэжээ. Улсын Их Хурлын гишүүн Ц.Төрмандах Цэцэд гаргасан гомдолтой танилцаж бичгээр ирүүлсэн болон Цэцийн хуралдаанд оролцож өгсөн тайлбартаа: 1993 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр хүртэл надад ямар нэгэн аж ахуй байгаагүй. Харин Доржпагам эзэнтэй ХЭАА-гаар телевизийн тоног төхөөрөмж авахуулах эцсийн зорилгоор тэдний нэр дээр 10 сая төгрөг зээлсэн. Түүнийг төлөх эцсийн хугацаа нь 1992 оны 12 дугаар сарын 20 байсан боловч түүнийг төлөх бололцоо бүрдээгүй. Энэхүү зээлийг төлөхийн тулд би 1993.01.12-нд МЧТ-1 компанийн гэрчилгээ авч 10 сая төгрөгийн дансыг өөртөө шилжүүлж авсан. 1993.01.12-ноос хойш өөрийн итгэмжлэгдсэн хүн Д.Отгонд энэхүү компанийн ажлыг хүлээлгэн өгсөн билээ. МЧТ-1 компани нь аж ахуй эрхэлж байгаагүй тул би ямар нэгэн нэмэгдэл хөлс орлого авдаггүй. Улсын Их Хурлын хуулийн 20 дугаар зүйлийн 4-т Улсын Их Хурлын гишүүн нь өөрийн ажилд үл хамаарах цалинтай ажил хавсарч үл болохыг заасан. Энэ компанийн ажлыг хавсрав гээд ямар ч цалин авдаггүй билээ. Энэ утгаараа би Үндсэн хууль, манай улсын бусад хуулийг зөрчөөгүй гэж боддог. Надтай холбоотой ямар нэгэн маргаан гараагүй байхад Үндсэн хуулийн цэцээр асуудал хэлэлцэгдэх үү гэдгийг Монгол Улсын Үндсэн хуулийн заалтуудад тулгуурлан үзэх, Улсын Их Хурлын гишүүн Ц.Төрмандахтай холбоотой энэ зүйлийг улс төржүүлж үзэхгүй байхыг хүснэ. Монгол Улсын Үндсэн хуулийн 29 дүгээр зүйлийн 1-ийг Улсын Их Хурлын хуулиар тодруулан тайлбарласан. Энэ талаар Улсын Их Хурлын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 4-т тодорхой заасан байна гэжээ. ХЯНАВАЛ: Улсын Их Хурлын гишүүн Ц.Төрмандах нь 1993 оны 1 дүгээр сарын 12-нд 34/17 улсын бүртгэлтэй, 726745 регистртэй, 528.0 мянган төгрөгийн дүрмийн сантай, хоёр гишүүнтэй, Монгол даатгал банкинд төгрөгийн 330654, валютын 151254 тоот данстай

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5