147 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл чуулганаар хэлэлцүүлэх үед Ц.Шаравдорж, Д.Батбаатар, Ц.Төрмандах, Б.Ганболд, Ж.Бямбадорж нарын гишүүд прокурорт хэрэг мөрдөх чиг үүрэг байх ёсгүй гэсэн саналтай байжээ. Харин гишүүн С.Нарангэрэл, Д.Лүндээжанцан, С.Төмөр нар эсрэг саналтай байсан нь хэлэлцүүлгийн протоколоос харагдаж байна. Цэцийн хуралдаанд оролцож Монгол Улсын Ерөнхий прокурор Н.Ганбаяр хэлсэн үгэндээ: “Прокурорын байгууллага мөрдөн байцаалт явуулсан нь Цэцийн авч хэлэлцэх асуудал биш юм. Прокурор хяналт тавьж байж үндэслэлтэй шийдвэр гаргана. Прокурорын байгууллага мөрдөн байцаалт явуулах талаар миний бие зохион байгуулалтын шинжтэй тушаал гаргасан. Бямбасүрэн өргөдөлд хариу өгөөгүй гэж Цэцэд гомдол гаргасан. Бямбасүрэнг байцаасан асуудал бол шийдвэр биш бөгөөд нотлох баримтыг цуглуулж байгаа асуудал юм. Бямбасүрэнг яллагдагчаар татсан учир түүний гомдлыг Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны журмаар шийдвэрлэх ёстой. Яллагдагч бүрийн гомдлыг Улсын Ерөнхий прокурор авч шийдвэрлэхгүй. Би Бямбасүрэнгийн өргөдлийг хүлээж аваад бичгээр цохолт хийж хяналт тавьж байсан прокурор Алтанзүрхэд шилжүүлсэн. Би зохих журмын дагуу хариу өгсөн. Бямбасүрэнгийн гаргаж байгаа гомдлыг шүүх дээр л ярьж шийдэх асуудал юм. Бямбасүрэнгийн эрхийг хязгаарласан үйл ажиллагаа явуулаагүй. Тэр сонин хэвлэлээр бичиж байсан. Харин Бямбасүрэн мөрдөн байцаалтын нууцыг задруулсан” гэжээ. Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ганболд Цэцийн хуралдаанд оролцож хэлсэн үгэндээ: “Прокурорын байгууллагын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 6, 2 дахь хэсгийн заалтууд нь бүхэлдээ хүний эрх, эрх чөлөө, халдашгүй байдлыг хангах Прокурорын хяналтын чухал арга юм. Прокурор хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хууль зөрчигдөх явдлыг таслан зогсооход ач холбогдолтой үйл ажиллагаа учраас Прокурорын тухай хуулийн дээр дурдсан заалтууд Үндсэн хууль зөрчөөгүй нь тодорхой байна” гэжээ. Иргэн Д.Бямбасүрэн Цэцийн хуралдаанд оролцож гаргасан тайлбартаа: “Ерөнхий прокурор өөрийн тушаалаар мөрдөн байцаах ажлын хэсэг байгуулах замаар хуульд заагаагүй эрх эдлэх боломжийг прокуроруудад олгож Үндсэн хуулийн 56 дугаар зүйлийг зөрчсөн нь эргэлзээгүй юм. Прокурорын байгууллага тухайлбал прокурор Х.Алтанзүрх Үндсэн хуулийн Хавсралт хуулийн 5 дугаар зүйлийн
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5