153 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ДҮГНЭЛТ 1994.08.29 № 08 Улаанбаатар хот Засгийн газрын 169 дүгээр тогтоолтой холбогдсон маргааныг хянан хэлэлцсэн тухай Үндсэн хуулийн цэцийн хуралдааны дүгнэлтийг 1994 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 17.00 цагт Төрийн ордны 251 дүгээр өрөөнд үйлдэв. Цэцийн хуралдааныг Цэцийн дарга Г.Совд даргалж, гишүүдэд Л.Баасан, Н.Жанцан, Г.Нямдоо, Д.Чилхаажав /илтгэгч/ нар оролцов. Цэцийн хуралдааны нарийн бичгийн даргаар С.Гэрэлмааг оролцов. Хуралдаанд маргагч талыг төлөөлж иргэн Б.Рэнчиндорж, түүний өмгөөлөгч А.Энхбат, Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Байлыхүү, түүний зөвлөгч Ж.Галт, гуравдагч этгээдээр Улсын дээд шүүхийн бүрэн эрхт төлөөлөгч Дээд шүүхийн гишүүн Ж.Дашдорж нар оролцсон бөгөөд Улсын Их Хурлын Тамгын газрын дарга Н.Рэнчиндоржоос ирүүлсэн 1994 оны 8 дугаар сарын 19-ний 3/1014 тоот албан бичигтээ: “Өмч хувьчлах тухай хуулийн 10 дугаар зүйл Монгол Улсын Үндсэн хуульд харшилж байгаа эсэх тухай асуудлаар Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны иргэн Б.Рэнчиндоржийн гаргасан өргөдлийн дагуу хянан шалгах ажиллагаанд Улсын Их Хурлаас итгэмжлэгдсэн төлөөлөгч томилон ажиллуулах зайлшгүй шаардлага байхгүй байна гэж үзсэнийг мэдэгдье” гэсэн тул Улсын Их Хурлаас итгэмжлэгдсэн төлөөлөгч оролцоогүй болно. Монгол Улсын иргэн Б.Рэнчиндорж Үндсэн хуулийн цэцэд хандаж гаргасан гомдолдоо: “Өмч хувьчлах тухай хуулийн 10 дугаар зүйл, Засгийн газрын 1991 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн 169 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтын 4 дүгээр бүлгийн 12 дахь заалт, 5 дугаар хавсралтын 6 дугаар бүлгийн 17 дахь заалтууд болон
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5