55 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгийг хамгаалах, түүнийг дайчлан баривчлах, цагдаагийн байгууллагад албадан хүргэхийн тулд хэрэглэж байна. 2. Тэдгээрийг ямар үед хэрэглэх вэ? Хариулт: Татварын байцаагч нь түүнийг албан үүрэгтэй нь холбогдуулан эсвэл үүргээ гүйцэтгэж байх үед нь идэвхтэй эсэргүүцэл үзүүлсэн, амь бие, эрүүл мэндэд нь халдахаар завдсан, бодит халдлага хийсэн нь халдагчийн үйл хөдөлгөөн, үг хэллэгээр батлагдаж байвал сая бие хамгаалах тусгай хэрэгсэл хэрэглэж болно. Татварын байцаагч нь гүйцэтгэж байгаа үүргийн онцлогоос шалтгаалж зөвхөн өөрийгөө хамгаалах зорилгоор нэг хүнд нөлөөлөх нулимс асгаруулах, амьсгал боогдуулах хийн цэнэгтэй гар буу хэрэглэж болно. 3. Төрийн төлөөлөгчийн бие хамгаалах тусгай хэрэгслийн жагсаалт, түүнийг хэрэглэх журмыг прокурорын зөвшөөрөлтэйгөөр гүйцэтгэх байгууллага тогтоож болох эсэх? Хариулт: Бие хамгаалах тусгай хэрэгслийн төрөл, түүнийг хэрэглэх журмыг гүйцэтгэх байгууллага тогтоож Улсын Ерөнхий прокурор зөвшөөрөл өгөх хэлбэрээр хянаж ирсэн нь “Бүх яам, албан газар, олон нийтийн болон хоршооллын байгууллага, албан тушаалтан, иргэдээс хуулийг хэрхэн биелүүлж байгаад дээд хяналтыг Улсын прокурор гүйцэтгэнэ” гэсэн хуучин Үндсэн хуулийн 72 дугаар зүйлийн заалт, түүнчлэн 1976 онд батлагдсан Прокурорын хяналтын хуулийн 15 дугаар зүйлийн “а” хэсэгт заасан хэм хэмжээг хэрэгжүүлж ирсэнтэй холбоотой. Улсын прокурорын зөвшөөрснөөр НАХЯ-ны сайд /одоогийн Цагдаагийн ерөнхий газрын дарга/ бие хамгаалах тусгай хэрэгслийн жагсаалт, хэрэглэх журмыг баталж ирсэн нь Цагдан сэргийлэх байгууллагын 1985 онд батлагдсан дүрмийн 19 дүгээр зүйлийн “номхотгох тусгай хэрэгслийн жагсаалт, тэдгээрийг хэрэглэх журмыг НАХЯ-ны сайд, Улсын прокурорын зөвшөөрснөөр батална” гэсэн заалтаас урган гарч байна. 1990 онд батлагдсан “Цагдан сэргийлэх, засан хүмүүжүүлэх хөдөлмөрийн байгууллагын ажилтнаас үүргээ биелүүлэх баталгааны тухай” хуулийн дөрөвдүгээр зүйлд дээрх журмыг дахин хуульчлан баталгаажуулжээ. Дээр дурдсан хуулийн заалт нь бие хамгаалах тусгай хэрэгслийг Монгол Улсын Ерөнхий прокурорын зөвшөөрснөөр гүйцэтгэх төв
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5