23 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл суманд нь нэгтгэн харъяалуулсан тухай Улсын Их Хурлын 24 дүгээр тогтоолыг боловсруулахдаа тухайн нутгийн Хурлын болон иргэдийн саналыг авсан эсэхийг хөдөө орон нутагт шалгаж үзэхэд дараахь нөхцөл байдал тогтоогджээ. Сэлэнгэ аймгийн Засаг дарга И.Нямбуу Үндсэн хуулийн цэцэд өгсөн тайлбартаа: “Хувь хүний хувьд үзэхдээ Улсын Их Хурлын 24 дүгээр тогтоол бол амьдралаас тасархай, бодит байдалд нийцээгүй, асуудлыг сэтгэлийн хөөрлөөр шийдсэн /Сэлэнгэ аймгийн хувьд/, хэрэгжүүлэх боломжгүй тогтоол гэж үзэж байна. Иймд 24 дүгээр тогтоолыг нэн яаралтай дахин харж үзэж Ерөө хороо, Түнхэл, Дулаанхаан хороог бие даасан сум болгож шийдэх ёстой гэж үзэж байна. Мандал сум гэхэд Монгол Улсад байхгүй том сум болж байгаа. Хүн ам нь гэхэд 23 мянга хүрч байгаа. Ийм нөхцөлд өвөрмөцөөр асуудлыг шийдэх ёстой. Энэ асуудлыг хөдөлмөрчдийн санал аваагүй, аймгийн саналыг харгалзаагүй, Үндсэн хуульд хот гэдэг үг байхгүй гэдгээр далбаа хийж заавал баг болгоно гэж шийдсэн явдал мөн чанартаа Үндсэн хуулиа ноцтой зөрчсөн зүйл гэж үзэж байна” гэжээ. Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Засаг дарга Ц.Энхсайхан, багийн Засаг дарга Ж.Сүхбаатар, Толгойтын уулын үйлдвэрийн дарга Ж.Батмөнх нар Үндсэн хуулийн цэцэд өгсөн тодорхойлолтдоо: “Бугантыг Ерөө сумтай нэгтгэх асуудлаар Засгийн газар болон манай аймгийн Гүйцэтгэх захиргаа биднээс санал огт аваагүй, бид Улсын Их Хурлын тогтоол гарсны дараа л Ерөө сумтай нэгджээ гэж мэдсэн. Харин Бугантыг бие даасан сум болгох асуудлыг манай аймаг дэмжиж саналаа өгсөн юм билээ. Засаг захиргааны нэгжийн өөрчлөлтийн талаар орон нутгийн Хурлын ч санал аваагүй, иргэдийн ч санал аваагүй” гэжээ. Бугант компанийн дэд захирал, МАХН-ын үүрийн дарга Д.Даваасамбуу Үндсэн хуулийн цэцэд өгсөн тодорхойлолтдоо: “Бугантыг нэгтгэх асуудлыг Улсын Их Хурлын тогтоол гарсны дараа л мэдсэн. Өмнө нь юу ч сонсогдоогүй, өмнө нь хөдөлмөрчдийн санал гэж огт аваагүй. …Улсын Их Хурал, Засгийн газар Үндсэн хуулийн заалтыг үл ойшоож дээрээс нь хүчээр нэгтгэх ажил хийсэнд манай Бугантын хөдөлмөрчид дургүйцэж байгаа юм. Ядахдаа Үндсэн хуулиа
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5