Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /1992-2003/

29 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл байгаа Их Хурал хоёр дараа нь асуудал гарвал хүлээхээс өөр эзэн байхгүй” гэжээ. Улсын Их Хурлын гишүүн С.Нарангэрэл хэлэхдээ: “Тогтоолын улмаас гарч болзошгүй зүйлээс сэрэмжлэх, энэ асуудалд бол би дутуу дулимаг боловсрогдсон, олон талаас нь үзэх ёстой. Энийг Засгийн газарт даалгасан ийм заалт байх нь зүйтэй” гэжээ. Улсын Их Хурлын чуулганы явцад өмнө нь Улсын Бага Хурал, Улсын Их Хурлын нэр дээр ирсэн санал, хүсэлтүүдийг нэгтгэн авч Улсын Их Хуралд сонсгосон зүйлгүй, зөвхөн ганц нэг сум, хот, хорооны хүсэлтийг гишүүд санал болгож уншиж сонсгожээ. Мөн Улсын Их Хурлын чуулганд өөрчлөх гэж байгаа хот, хороодын эдийн засгийн бүтэц, хүн амын байршлын судалгааг гаргаж танилцуулсан хүн байхгүй байна. Улсын Их Хурлын зарим гишүүд ийнхүү үзэж байсан боловч тогтоол төгсгөлдөө 82.4 хувийн саналаар батлагджээ. Засаг захиргааны нэгжийн зохион байгуулалт нь өөрчлөгдсөн. Зарим сум, хот, хороо түүний иргэд уг тогтоолыг яаж хүлээж авсан тухай асуудлыг судлахад дараахь байдал тогтоогдож байна. Сэлэнгэ аймгийн Мандал сум Улсын Их Хурлын тогтоол батлагдсанаас хойш 9 хоногийн дараа 9 дүгээр сарын 1-нд орон нутгийн Хурлын чуулган хийжээ. Уг чуулган өвөлжилтийн бэлтгэлийн асуудал хэлэлцсэн боловч чуулганы явцад Улсын Их Хурал яагаад хөдөлмөрчдийн санал авалгүй Мандал сумыг Зүүнхараа, Түнхэлтэй нэгтгэв гэдэг асуудал гарч уг асуудлыг хэлэлцэж тогтоол гаргасан байна. Мандал сумын Ардын Хурлын 16 дугаар удаагийн сонгуулийн IV чуулганы тогтоолд “Монгол Улсын Их Хурлын тогтоолоор Сэлэнгэ аймгийн Мандал суманд Түнхэл хороо, Зүүнхараа хотыг харъяалуулсан нь Монгол Улсын Үндсэн хуулийн 57 дугаар зүйлийн 3 дугаар заалтыг зөрчсөн шийдвэр” гэж тэмдэглээд уг асуудлыг сумын хөдөлмөрчдийн санал хүсэлтийг судалж байж шийдвэрлэхийг Улсын Их Хурлаас хүсчээ. Дорноговь аймгийн Зүүнбаян хотын хөдөлмөрчид 9 дүгээр сарын 7-нд Улсын Их Хурлын гишүүн Ц.Шаравдоржтой уулзаж Улсын Их Хурлаас Зүүнбаянг 100 км-ын цаадах Улаанбадрах сумын нэг баг болгосон явдлыг эсэргүүцэж олон тооны хүн үг хэлж 209 хүн гарын үсэг зурсан протоколоо ирүүлжээ. Мөн Зүүнбаян хотын Ардын Хурлын Тэргүүлэгчид, Зүүнбаян

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5