42 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл болгох эрх мэдэл зөвхөн Улсын Их Хуралд хадгалагдаж байгаа учраас Татварын ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 2, 18 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн заалтууд Үндсэн хуулийн заалттай харшлахгүй гэж үзэж байна. Ийм ч учраас зарим төрлийн хураамж, төлбөрийн хувь хэмжээг Засгийн газар, аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тогтоож байхаар зааж тодорхойлсон. Нөгөө талаар Улсын Их Хурлын онцгой эрх мэдлийн асуудалд зөвхөн албан татвар хамаарах учир Үндсэн хуулийн 25 дугаар зүйлийн заалт зөрчигдөөгүй гэж үзнэ. Албан татвар, хураамж, төлбөр нь эдийн засгийн агуулгын хувьд өөр өөрийн онцлогтой боловч эрх зүйн хэм хэмжээний хувьд нийтлэг зарчимтай, нэг хуулиар зохицуулагдах боломжтой юм. Энэхүү онцлог шинжүүдийг тус тусын хуульд нарийвчлан тусгах бөгөөд хууль тогтоомжийн дагуу хувь хэмжээг нь Засгийн газар, аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас тогтооно гэж заасан байгаа. Татварын тогтолцоог Улсын Их Хурлаар хэлэлцэхэд концепцийн зөрүү байсан боловч татвар гэдэг ерөнхий ойлголтонд албан татвар, хураамж, төлбөр багтана гэдгийг Улсын Их Хурал эрхийнхээ дагуу шийдвэрлэсэн. Хүн амын орлогын албан татварын хуулийн 7 дугаар зүйлийн 2 дахь заалтын тухайд бол Засгийн газар албан татварын хувь хэмжээг биш зөвхөн албан татвар ногдуулах жилийн орлогын хэмжээг үнийн өсөлтийн түвшинг харгалзан өөрчилж байх заалт юм. Энэ нь татвар төлөгчийн эрх ашгийг хамгаалсан заалт бөгөөд Улсын Их Хурлаас тогтоосон албан татвар ногдуулах жилийн орлогын хэмжээ өөрчлөгдөхгүй юм. Ийм учраас энэ нь Засгийн газар үнийн өсөлтийн түвшинг харгалзан албан татвар ногдох жилийн орлогын хэмжээг өөрчилж байгаа гэсэн ойлголт биш харин инфляцийн түвшинг тогтоож үүгээр татвар төлөгчийг болзошгүй татварын дарамтаас хамгаалж байгаа гэж ойлгох нь зүйтэй юм. Дээрх тайлбараа үндэс болгож Татварын багц хуулиудын зарим заалт Монгол Улсын Үндсэн хуульд харшилсан гэдэг Ерөнхийлөгчийн хүсэлтийг няцааж байна” гэв. Маргагч талууд өөр өөрсдийн тайлбарыг үндэслэлийн хамт танилцуулж тэднээс Цэцийн гишүүд асууж танилцах, тэд бие биедээ асуулт тавьж, хариулт авах замаар мэтгэлцэх зарчмын дагуу маргаж байгаа асуудлын хүрээнд хэлэлцүүлэг хийв. Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн саналаар зарим маргаантай асуудлыг тодруулахаар Цэцийн хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын төсөв, санхүү, мөнгө, зээлийн бодлогын байнгын хорооны дарга А.Базархүү,
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5