49 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ТОГТООЛ 1993.03.13 № 02 Улаанбаатар хот Монгол Улсын Татварын ерөнхий хууль, Хүн амын орлогын албан татварын хуулийн зарим заалтууд Үндсэн хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн тухай маргааныг эцэслэн шийдвэрлэсэн тухай Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн бүх гишүүдийн хуралдааныг Цэцийн дарга Г.Совд даргалж, гишүүдэд Г.Нямдоо, Л.Баасан, Ц.Цолмон, Н.Жанцан, Ж.Чойжанцан, Ж.Бямбаа, Б.Дангаасүрэн, Д.Чилхаажав нарын бүрэлдэхүүнтэй, Цэцийн хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Цэндээхүүг оролцуулан хийв. Хуралдаанаар Монгол Улсын Татварын ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 18 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 28 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Хүн амын орлогын албан татварын хуулийн 7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн заалтууд нь Үндсэн хуулийн 20 дугаар зүйл, 25 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалт, 16 дугаар зүйлийн 13 дахь заалт, 17 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3 дахь заалтуудыг зөрчсөн тухай маргааныг дахин хянан хэлэлцэв. Хуралдаанд маргагч талуудыг төлөөлж Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Улсын Их Хурлын гишүүн Г.Ганболд, Ц.Нямдорж, С.Нямзагд, Монгол Улсын Ерөнхийлөгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчдөөр Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Б.Түмэн, шадар туслах П.Цагаан, шинжээчээр Монгол Улсын Их Сургуулийн ЭЗСЭШХ-ийн санхүүгийн тэнхмийн эрхлэгч, эдийн засгийн ухааны дэд доктор Д.Дуламсүрэн, Төр, нийгэм судлалын академийн төвийн эрхлэгч, эдийн засгийн ухааны дэд доктор Б.Намсрай, Цагдаагийн дээд сургуулийн ахлах багш, хууль зүйн ухааны доктор С.Жанцан, Төр, нийгмийн судлалын академийн эрдэм шинжилгээний ажилтан
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5